Өвөрмонголын гурван боксчин медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Өвөрмонголын гурван боксчин медалийн болзол хангалаа

-Боксын УАШТ-ий эмэгтэй 51, 57, 64 кг-ын жингийн шөвгийн наймын тулаан болж, медальтнууд тодорлоо-

XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл болох тус тэмцээн Монголын бүх ард түмний спортын XIV наадмын хүрээнд зохиогдож байгаагаараа ихээхэн онцлогтой болж буй. Мөн эмэгтэйтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо.

Өнөөдөр эрэгтэй 52, 60, 69, 75, 81, +91 кг, эмэгтэй 51, 57, 64 кг-ын жингийн шөвгийн наймын тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх тамирчид эхнээсээ тодорч байна.

Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас эмэгтэйчүүдийн 51 кг-ын жингийн тоглолтоор эхэллээ. Энэ өдөр рингинд гарсан Өвөрмонголын гурван боксчин өрсөлдөгчөө хожиж, хүрэл медалийн болзол ханган, алтан медалийн төлөө тулалдахаар үлдээд байна. Тодруулбал эмэгтэйчүүдийн 51 кг-д Жао Дандан, 64 кг-д Жан Пэй Яо, Ван Рүифан нарын боксчид хагас шигшээд үлдлээ. Харин 57 кг-ын жинд Өвөрмонголын Доноо жингээр хасагдсан ялалтыг өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Дорнод аймгийн тамирчин Л.Ангараг авсан байна.

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн зарим жинд сонирхолтой тоглолт болж байна. Энэ цагт 60 кг-д Д.Отгондалай-Б.Билгүүн, 69 кг-д Б.Түвшинбат-З.Энхзориг нар тулалдах бөгөөд хожсон нь хагас шигшээд үлдэнэ.

Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас эхэлсэн бөгөөд оройн 21.00 цаг хүртэл үргэлжлэн явагдах төлөвтэй байна.

ДҮН: (Шөвгийн наймын дүн)

Эмэгтэй 51 кг: (Хожил авсан боксчид хүрэл медалийн болзол хангаж, алтын төлөө тоглоно.)

  • М.Нандинцэцэг /Хангарьд/-О.Энхмаа /Од клуб/ (О.Энхмаа тоглоогүй)
  • Серебрякова Кристина /Буриад/-Б.Мөнхнаран /Сүхбаатар аймаг/ 3:0
  • А.Энхцацрал /Алдар/-Жао Дандан /Өвөрмонгол/ – 0:2
  • Б.Мөнгөнсаран /Эрдэнэт бокс/-Х.Уянга /Ихэр/ – 3:0

Хагас шигшээд: (I.16)

  • М.Нандинцэцэг – Серебрякова Кристина
  • Жао Дандан – Б.Мөнгөнсаран

 

Эмэгтэй 57кг

  • С.Мядагмаа /Сүхбаатар аймаг/-Б.Удвал /Сэлэнгэ аймаг/ – 2:1
  • Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Ангараг /Дорнод/-Доноо /Өвөрмонгол/
  • Жунаа /Өвөрмонгол/-Р.Отгонбаяр /Баянхонгор/  – 2:1
  • Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, спортын мастер М.Намуун /Эрдэнэт бокс/-Н.Оюун-Эрдэнэ 2:1

Хагас шигшээд: (I.16)

  • С. Мядагмаа – Л.Ангараг
  • Жунаа – М.Намуун

Эмэгтэй 64кг

  • Н.Баянцэцэг /Улаан арслан/-Б.Баяржаргал /Хөвсгөл аймаг/-3:0
  • Б.Эрдэнэгэрэл /Алдар/-Жан Пей Яо /Өвөрмонгол/ -0:2
  • Г.Хандсүрэн /БГД/-Ван Рүифан /Өвөрмонгол/
  • О.Норовренчин /БЗД-Х/-У.Шинэцэцэг /Дорнод аймаг/ (техникийн хожил)

Хагас шигшээд: (I.17)

  • Н.Баянцэцэг- Жан Пей Яо
  • Ван Рүифан -У.Шинэцэцэг тус тус хагас шигшээд өрсөлдөхөөр оноолт таарлаа.

Энэ цагт Спортын төв ордонд болж буй боксын УАШТ эрэгтэй 52, 60, 69, 75, 81, +91 кг-ын жингийн тоглолтоор үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэй тоглолтын дүнг нэмэлтээр эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж