Н.Номтойбаярыг суллахыг шаардан ОУ-ын байгууллагад ханджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярыг суллахыг шаардан ОУ-ын байгууллагад ханджээ

Н.Номтойбаярыг суллахыг шаардан ОУ-ын байгууллагад ханджээ

УИХ гишүүн асан Н.Номтойбаярын хууль бусаар хоригдсон асуудалд анхаарлаа хандуулж, энэхүү хэргийн үнэн мөнийг ялгаж, түүнийг суллахад анхаарлаа хандуулахыг хүссэн өргөдлийг түүний дүү Н.Цэлмүүн олон улсын “Change.org” байгууллагад гаргажээ. Тэрбээр уг өргөдлийг НҮБ болон АНУ-ын улстөрч Дональд Ян, Дина Титус нарт хаяглажээ.

Дэлхий нийтийн өөрчлөлтийн төлөөх платформ буюу Change.org хэмээх байгууллага нь АНУ-д төвтэй, аливаа улсын нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, эрх баригчдын анхаарал, сонорт хүргэж, шийдлийг бий болгохын тулд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулдаг юм. Уг платформд дэлхийн өнцөг булан бүрээс асуудлаа шийдүүлэхийг хүссэн 260 гаруй сая хүн хандаж байснаас 31 мянга гаруй нь асуудлаа амжилттай шийдүүлж байжээ.

Өргөдөлд:

“Монгол Улсын залуу улстөрч Н.Номтойбаяр нь 2020 оны долдугаар сарын 6-нд улс төрийн хилс хэрэгт буруутгагдаж, хууль бусаар баривчлагдаж, таван жилийн хорих ял сонссон.

Өдгөө 41 настай Н.Номтойбаяр нь анх 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2020 он хүртэл дараалан хоёр удаа тус улсын хууль санаачлагчаар ажилласан. Хоёр дахь удаагаа ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оноос 2017 он хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон.

Энэ хугацаанд УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн тогтолцоог залилан мэхлэх замаар улсын хөрөнгийг урвуулан ашиглаж байгааг эсэргүүцэн тэдний эсрэг үг хэлж, шударга ёсыг шаардаж байсан. Харамсалтай нь, 2020 онд энэ бүхнийг түүний эсрэг ашиглаж, түүнийг сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасан.

Энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд тэрбээр үүнийг эсэргүүцэн 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Үүний дараа дээрх хэрэг хоёрхон долоо хоногийн дотор гэрлийн хурдаар шийдэгдэн, улмаар түүнийг хууль бусаар саатуулан хорьж, нэр дэвших эрхэд нь халдав. Анхан шатны шүүх хурлыг сонгууль болох өдрөөс хоёр хоногийн өмнө товлосон нь түүнийг улс төрөөс зайлуулахыг хүссэн хүмүүсийн эхний алхам байв.

Ингээд долдугаар сарын 6-ны өдөр хууль ёсны төлөөлөлгүй дөрвөн өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын дараа Н.Номтойбаярт эрх мэдлээ урвуулан ашигласан гэж таван жил таван сар хорих шийдвэрийг гаргасан” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Change.org

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
17
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж