АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялагдсан ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй зүйл ярьжээ. Тэрбээр ням гаригт /2020.07.19/ “Fox News Sunday” нэвтрүүлэгт оролцож, хөтлөгч Крис Уоллостой ярилцах үеэрээ ийнхүү ярьсан байна.
Түүнээс хөтлөгч 2020 оны сонгуулийн талаар болон түүнийг хэр сайн ялагдагч эсэх талаар асуухад “Юун түрүүнд би ялагдахгүй. Учир нь шуудангаар санал хураавал сонгууль будилаантай болно. 2016 оны сонгууль мөн л будилаантай болсон. Хэрэв цар тахлаас болж шуудангаар санал хураавал 2016 оныхоос ч илүү будилаантай сонгууль болно. Би ер нь ялагдах дургүй. Ялагдаад ч байдаггүй” хэмээн ярьжээ. Мөн түүнээс сонгуулийн үр дүнд хүлээн зөвшөөрөх эсэх талаар асуухад “Шууд тэгнэ эсвэл үгүй гэж хэлж чадахгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална” гэж хариулсан байна.
Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ үр дүн муутай, арьс өнгөний үзэл зэргээс болж нэр хүнд нь ихээр унаж буй Дональд Трамп өрсөлдөгч Жо Байденд байр сууриа алдаж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ