Монгол Улсад Covid-19-ийг илрүүлэх PCR-ын 16-20 мянган оношлуурын нөөцтэй ажээ. Оношлуур хүрэлцээгүйгээс үүргийн онгоцоор ирсэн иргэдээс ирсэн даруйд нь шинжилгээ авахгүй байна гэх шүүмжлэл гараад байна. Мөн тусгаарлах хугацаа хэтэрхий урт байгааг ч иргэд шүүмжилж байгаа. Эдгээр асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
Тэрбээр “Оношлуурын нөөц хангалттай байгаа. Шаардлагатай тохиолдолд нэмж оношлуур авна. Иргэдийг ажиглан тусгаарлах байранд 21 хоног тусгаарлан тандаж байгаа. Тандалтын хугацаанд эмнэлгийн асуумжаар судалгаа авч байгаа. Мөн ирсэн даруйд нь 24-72 цагийн дотор шинжилгээ авахаас гадна 19-20 дахь хоног дээр нь дахин шинжилгээ авч байна. Батлагдсан тохиолдлыг илрүүлж, эмчилж, иргэдийн дунд халдварыг тараахгүй байх нь бидний зорилго. Бид долоон сарын хугацаанд иргэдийн дунд халдвар тархаахгүй ажиллаж зорилгоо биелүүлж байгаа. Шинжилгээг ямар хугацаанд, хэзээ нь авах вэ гэдэг нь халдвар судлалын заалтаар явдаг. Халдвар илрээгүй коллективыг хоёр удаа шинжилж байгаа. Хэрэв халдвар илэрвэл халдвар судлалын заалтаас хамаарч шинжилгээ хийнэ. Эмчлэгдээд гарсан хүмүүсээс вирус илрэх тохиолдол гарч байна. Тиймээс гадаад орноос ирсэн хүмүүс хөнгөн балархай хэлбэрээр, шинж тэмдэггүй өвчилсөн байх, вирус илрээгүй хэр нь өвчилсөн байх магадлалтай тул 21 хоног тусгаарлан ажиглаж байгаа. Тусгаарлаж байгаа иргэнээс хэд дэх хоног дээр нь шинжлэх авах, хяналт тандалтын хоног хэд байх нь халдвар судлалын заалтын асуудал” гэв.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эдгээд гарсан хэр нь вирус илрэх тохиолдол олон байна. Тухайлбал, АНУ-д эдгэрээд эмнэлгээс гарсан 10 мянган хүнээс 50, 30, долоо хоногийн дараа вирус илэрсэн байна. БНСУ-д саяхан 117 ийм тохиолдол гарч, эдгэрсэн хүнээс 56 хоногийн дараа вирус илэрч байна. Энэ нь дахин халдвар авсан уу, халдвар эргээд сэдэрч байна уу гэдэг нь тайлагдаагүй байна. БНСУ-ын эрдэмтдийн эхний судалгаагаар архаг хэлбэрт шилжээд дархлаа унахад эргэн сэдэрдэг байх гэсэн таамаглал гаргасан. Мөн Испани, Италийн эрдэмтдийн 61 мянган хүнд хийсэн судалгаагаар эдгэрсэн хүний эсрэг биетийн дархлаа 81 хувь байсан бол гурван сарын дараа 16 хувийн дархлаатай болсон байсан. Энэ нь өвдөөд эдгэсэн хүн дахин халдвар авах эрсдэлтэйг харуулж байгаа. Тиймээс амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах заалтыг мөрдөхийг зөвлөж байгаа” гэлээ.
Р.ДУЛАМ
Зочин 2020-07-21 202.170.84.188
тусгаарлагдсан иргэдээс ирэхэд нь л шинжилгээ авчихаад, 19дэх хоногт нь л дараагийн шинжилгээгээ авч байж. худлаа 19дэх хоног дээрээ вирус илэрлээ гэж худлаа шоу хийхээ больчих!!!!
иргэн 2020-07-21 202.126.89.40
Хяналтыг сулруулж болохгүй. ЭМЯ-ны авч буй арга хэмжээг ягштал баримтлах нь иргэдийн үүрэг шүүдээ. Улсаа, хүн амаа бодож авч буй арга хэмжээг хэнбэгуай ч эсэргүүцэх ёсгүй. Манай эмч нар энэ тал дээр чанга байгаарай, гаднаас ирэгсэд даварч буруу дуугарч байгаагаа болиосой билээ.
Зочин 2020-07-21 66.181.179.65
AMBASELMAA gej CHUTGUR delhiigees turuuleed medchih yumaa. Gundalaigiin heljiigaag sonsoooch
Зочин 2020-07-21 202.126.89.27
Bitgii hudlaa yari. Bi Zuchi zochid buudald tusgaarlagdsan. 5 honoj bna. Shinjilgee avaagui l bna. Bitgii ingej hudlaa yarij tarhi ugaaj bai.
Эрүүл 2020-07-21 66.181.168.8
Хуцалгүй дуугүй сууж бай наанаа.
Zuchi Zochid buudlin ezen 2020-07-21 202.9.46.128
hahahahha tng llrbe, hud shdg boown lalr
зочин 2020-07-21 202.131.248.250
Эдгэрээд гарсан хүмүүсээс дахин халдвар гараад байна.Одоо халдвар авсан хүмүүсээ хяналтанд авсан биз дээ АЙМШИГ
Монгол 2020-07-21 172.58.140.110
19 хоног дээр авбал аргагүй шдээ. Яагаад 13, 14 хоног дээрээ авч болдоггүй юм. Дэлхийн бусад улсууд манайхнаас доор мэдлэг мэргэжилгүй дээ 14 хоног тусгаарлаад байгаа юм байна.
Зочин 2020-07-21 202.55.191.130
Tiim baidalaar yavaad aldaad dotroo taraad baigaag oilgohgui baina uu?
Зхчин 2020-07-21 182.160.36.209
Ямар аюултай юм бэ? Эдгээд гарсан хүнээ тусгаарлан ажиглах хугацагаа сунгаачээ ядаж 28 хоног болго . Эдгээд гэртээ очсон хүмүүсээ дахин шинжилгээнд хамруулаж байгаа юм уу?
Зочин 2020-07-21 202.170.84.188
мэдрэлтээд байгаарай. хрин ч ирсэнээс нь хойш 7 хоногийн дараа дараагийн шинжилгээгээ авчихдаг бол гэж шаардаач
Зочин 2020-07-21 182.160.36.209
Өвчлөөд эдгэсэн хүмүүсийн хяналтын тухай яриад байгаа хө
зочин 2020-07-21 66.181.182.236
21 хоног тусгаарлах нь МАШ ЗӨВ шүү.
18, 19 дэх хоног дээрээ давтан шинжилгээгээр covid илэрсэн
тохиолдол гарсан. Хэрэв эдгээр нөхдийг тусгаарлалтаас
тавиад туусан бол дотроо алдах байсан гэдгийг МАРТАЖ болохгүй.
Аюул ойрхон байгаа шүү. ТЭВЧЭЭРтэй байцгаа.
Зочин 2020-07-21 202.170.84.188
тархиа битгий угаалгаад бай! 2 дахь шинжилгээгээ 19дэх хоногтоо л дөнгөж авахаар чинь аргагүй шд. 2дахь шинжилгээгээ ядаж 7 хонгийн дараа авбал 7 хоногийн дараа л илэрлээ гэнэ биздээ. аль болох олон шинжилгээ тусгаарлалтанд байхад нь авч эрт илрүүлэх ёстой юм биш үү
ХАН 2020-07-21 202.55.183.178
Эрүүл мэндийн манаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн эмч нартаа баярлалаа, эрүүл үлдсэн бид хэд маань хоорондоо комментоор хэрэлдэж, өвдөхийн зовлонг мэдрэхгүй байгаа маань бас л буян юм даа тэй
Зочин 2020-07-21 202.126.89.9
Сая Архангай Хорго, Тэрхийн нуураар яваад ирлээ. Хүмүүс ёстой бужигнаж байна, амны хаалт зүүсэн нэг ч хүнийг олж харсангүй. Бүр нэг ч шүү
Бодлоо цэгцэл, сэтгэлээ барь 2020-07-21 66.181.168.8
Period can vary greatly among patients. Тhe incubation period has been found to be as long as 24 days. WHO is not considering changing recommendations regarding incubation periods. Өвчний далд үеийн талаар хийсэн судалгаа, ДЭМБ байгууллагын зөвлөж байгаа өвчний далд үеийг тооцвол Монгол Улс үр дүнтэй, бодит хувилбарыг сонгон ажиллаж байгаа. Энд шүүмжлэлтэй хандаад байгаа улсууд цагаа болохоор хоосон шүү. өвдөөд эдгэх нэг хэрэг, эрхтэн тогтолцоонд өөр гаж нөлөө үлдээж байгааг бас бодолцоорой
Зочин 2020-07-21 23.241.115.111
Davtan shinjilgeegeer virus garaagui bol gert ni gargaachee.
зайлаа 2020-07-21 126.33.99.147
Зайлаа амьралтайгаа нийцсэн юм хийлдээ дэлхийд байхгүй дэглэм гаргачаад солиороод байхын
Зочин 2020-07-21 202.131.237.137
Khutsaad bai, ter delkhiid baigaa deglem chini uvchnuu aldchaad alingaa aldaj baigaa biz dee!!!
ХАН 2020-07-21 202.55.183.178
Эмч нартаа баярлалаа. Монгол дотроо алдаагүй шүү
Зочин 2020-07-21 203.91.115.48
Энэ эмч нар мэдлэггүй гэдэг нь үнэн бололтой яагаад 21 хоног тогтоосноо тайлбарлаж чадахгүй байна. Халдварын заалтаасаа хамаарна ч гэх шиг Гүндалайгийн яриад байгаа чадваргүй худлаа хугацаа гэдэг нь үнэн бололтой.
ХАН 2020-07-21 202.55.183.178
Эрүүл мэндийн байгууллага маань үнэхээр мэдээлэл сайтай учраас энэ вирүсийг дотроо алдаагүй байна шүү. Алдчвал зүгээр л уйлаан майлаан, үхэл хагацал. Манай энэ комментчин маань дахиад л эмч нараа вирүс алдсан гээд муулна биз дээ. Юмыг өөдрөгөөр хар