“Вирус илрээгүй ч 21 хоног тусгаарлана”

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

“Вирус илрээгүй ч 21 хоног тусгаарлана”

“Вирус илрээгүй ч 21 хоног тусгаарлана”

Монгол Улсад  Covid-19-ийг илрүүлэх PCR-ын 16-20 мянган оношлуурын нөөцтэй ажээ. Оношлуур хүрэлцээгүйгээс үүргийн онгоцоор ирсэн иргэдээс ирсэн даруйд нь шинжилгээ авахгүй байна гэх шүүмжлэл гараад байна. Мөн тусгаарлах хугацаа хэтэрхий урт байгааг ч иргэд шүүмжилж байгаа. Эдгээр асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.

Тэрбээр “Оношлуурын нөөц хангалттай байгаа. Шаардлагатай тохиолдолд нэмж оношлуур авна. Иргэдийг ажиглан тусгаарлах байранд 21 хоног тусгаарлан тандаж байгаа. Тандалтын хугацаанд эмнэлгийн асуумжаар судалгаа авч байгаа. Мөн ирсэн даруйд нь 24-72 цагийн дотор шинжилгээ авахаас гадна 19-20 дахь хоног дээр нь дахин шинжилгээ авч байна. Батлагдсан тохиолдлыг илрүүлж, эмчилж, иргэдийн дунд халдварыг тараахгүй байх нь бидний зорилго. Бид долоон сарын хугацаанд иргэдийн дунд халдвар тархаахгүй ажиллаж зорилгоо биелүүлж байгаа. Шинжилгээг ямар хугацаанд, хэзээ нь авах вэ гэдэг нь халдвар судлалын заалтаар явдаг. Халдвар илрээгүй коллективыг хоёр удаа шинжилж байгаа. Хэрэв халдвар илэрвэл халдвар судлалын заалтаас хамаарч шинжилгээ хийнэ. Эмчлэгдээд гарсан хүмүүсээс вирус илрэх тохиолдол гарч байна. Тиймээс гадаад орноос ирсэн хүмүүс хөнгөн балархай хэлбэрээр, шинж тэмдэггүй өвчилсөн байх, вирус илрээгүй хэр нь өвчилсөн байх магадлалтай тул 21 хоног тусгаарлан ажиглаж байгаа. Тусгаарлаж байгаа иргэнээс хэд дэх хоног дээр нь шинжлэх авах, хяналт тандалтын хоног хэд байх нь халдвар судлалын заалтын асуудал” гэв.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эдгээд гарсан хэр нь вирус илрэх тохиолдол олон байна. Тухайлбал, АНУ-д эдгэрээд эмнэлгээс гарсан 10 мянган хүнээс 50, 30, долоо хоногийн дараа вирус илэрсэн байна. БНСУ-д саяхан 117 ийм тохиолдол гарч, эдгэрсэн хүнээс 56 хоногийн дараа вирус илэрч байна. Энэ нь дахин халдвар авсан уу, халдвар эргээд сэдэрч байна уу гэдэг нь тайлагдаагүй байна. БНСУ-ын эрдэмтдийн эхний судалгаагаар архаг хэлбэрт шилжээд дархлаа унахад эргэн сэдэрдэг байх гэсэн таамаглал гаргасан. Мөн Испани, Италийн эрдэмтдийн 61 мянган хүнд хийсэн судалгаагаар эдгэрсэн хүний эсрэг биетийн дархлаа 81 хувь байсан бол гурван сарын дараа 16 хувийн дархлаатай болсон байсан. Энэ нь өвдөөд эдгэсэн хүн дахин халдвар авах эрсдэлтэйг харуулж байгаа. Тиймээс амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах заалтыг мөрдөхийг зөвлөж байгаа” гэлээ.

Р.ДУЛАМ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж