Жорж Клунигийн харш усанд автах шахав

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Жорж Клунигийн харш усанд автах шахав

Холливуудын жүжигчин Жорж Клуни, болон түүний эхнэр хүний эрхийн хуульч Амаль нар 2014 онд сүр дуулиантай хуримлаж, Англид 10 сая фунт стирлингийн үнэтэй тансаг харш худалдаж авсан билээ. Гэтэл Темза мөрөн их устай борооны дараа эргээсээ хальснаас болж, тэдний эдлэнгийн газрын ихэнх хэсэг нь усанд автаж, олон саяын хөрөнгө нь урсах шахжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт орсон усархаг борооны улмаас Темза мөрний усний түвшин хэвийн хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн бөгөөд Английн байгаль орчны агентлагийн мэдээлснээр усны түвшин ахиад нэмэгдэх шинжтэй байгаа ажээ. Тус агентлаг үеийн усны түвшин 30 см хүрэхэд автомашиныг урсгаж чадна гэж анхааруулсан байна. Темза мөрний эрэг хавийн айлууд болон компаниуд саяхны борооны улмаас багагүй хохирол амссан байна.

Их Британийн даатгалын компанийн мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Дезмонд, Эва, Фрэнк нэртэй хар салхины дараах үерийн учруулсан гамшиг, хохирлын хэмжээ 1.3 тэрбум фунт стирлинг болсон гэнэ.

Н.ЭНХ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж