Д.Нямхүү: Батлагдсан 287 тохиолдлоос 213 нь эдгэсэн

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Батлагдсан 287 тохиолдлоос 213 нь эдгэсэн

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, July 19, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ коронавирустэй холбоотой ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.19/ 330 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн хүмүүс багтаж байгаа. Мөн ачаа тээврийн жолооч нарийн сорьц багтаж байгаа. Батлагдсан тохиолдол 287 болж, 213 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 64 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 113 хүн эмчилгээ, хяналтад байна. Бид тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэлээ хангаад байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 14 сая 455 мянган хүн халдвар авч, 608 мянга гаруй хүн нас бараад байна. Өнөөдрийн байдлаар 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагт 186 мянган шинээр хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. АНУ-д 67 мянга, Бразилд 23 мянга, Энэтхэгт 39 мянган хүн шинээр халдвар авсан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6109 хүн шинээр халдвар авч, 95 хүн эндсэн байна.

Монгол Улсад сүүлийн 24 цагт 24 хүн шинээр ажиглалтад орж, нэг хүн ажиглалтаас гарч, нийт 2784 хүн ажиглалтад байна. Тэдэнд дунд 1-5 насны 95 хүүхэд, жирэмсэн 108 эмэгтэй, архаг хууч өвчтэй 327 хүн байна. Ажиглалтад байгаа хүмүүст 44 их эмч, 71 резидент үйлчилж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 122, шуурхай аппликейшнд нэг хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж