Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ долоо хоногт таны эрхэлсэн бизнест бага зэрэг бэрхшээлүүд үүсч магадгүй. Тиймээс түнштэйгээ маш сайн хамтарч ажиллахыг зөвлөж байна. Хостой хонинууд хайрттайгаа хамт аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөнө. Харин ганц бие хонины ордныхон энэ долоо хоногт хайртайгаа учрахдаа бэлдээрэй. Мөн хэн нэгэн гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногтоо амжуулах хэрэгтэй шүү. Санхүүгийн хувьд төлөвлөөгүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Зардал гаргах зүйлс олон тааралдах ч өөрийгөө хянаж, мөнгөө зөв зарцуулж чадвал таны хэтэвч улам зузаарах гэнэ. Хэт их ядрахаас зайлсхийж, өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.
Үхэр
Энэ долоо хоног ажлын амжилтаар дүүрэн байх бололтой. Хэрвээ ажлаа солихоор төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт гайхалтай саналууд ирэх нь. Мөн таны эрхэлдэг бизнесийн бүтээмж ч өсөх төлөвтэй байна. Гэхдээ үхрийн ордныхонд энэ долоо хоногт үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжгүй. Хэцүү байдалд орохгүйн тулд мөнгөө гамтай зарцуулахыг хичээгээрэй. Ганц бие үхэрнүүдэд аз таарч, найз нөхдийнхөө дундаас хайраа олж магадгүй. Эрүүл мэндийн хувьд асуудалгүй ч дасгал хөдөлгөөн, зөв хооллолт хэзээ ч илүүдэхгүй шүү.
Ихэр
Ажлын амжилтаар дүүрэн долоо хоног болно. Өрсөлдөгчдөдөө өөрийнхөө хүч чадлыг тод үзүүлэх бололтой. Хэрвээ та гоёл чимэглэл, хувцас загвартай холбоотой бизнес эрхэлдэг бол энэ долоо хоног таны талд байна. Санхүүгийн хувьд их хэмжээний орлого олохгүй ч бага хэмжээний орлогууд таны түрийвчийг хоосруулахгүй байж дөнгөнө. Тиймээс мөнгөгүй, хүнд байдалд орохгүйн тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарахаас гадна хайрттайгаа аль болох их цагийг өнгөрөөгөөрэй.
Мэлхий
Ажлын ачаалал ихтэй долоо хоног. Зөвхөн ажлаас гадна бусад хүмүүсийн гаргасан алдааг засах шаардлага ч ажлын байран дээр тулгарч магадгүй. Бизнесээ өргөжүүлэхэд тохиромжтой үе ирж байна. Долоо хоногийн эхний гурван өдөрт шинэ зүйлс сурч мэдэх бололтой. Харин үлдсэн өдрүүдэд төлөвлөгөөнийхөө дагуу тууштай ажиллаж чадвал үр дүн нь таныг гомдоохгүй. Долоо хоногийн дундуур төлөвлөөгүй зардлууд гарч ирж магадгүй. Тиймээс зарлагаа маш сайн төлөвлөж, түрийвч хоосрохоос сэргийлэх хэрэгтэй. Хайрттайгаа маш гайхалтай дотно байх болно. Эрүүл мэндийн байдал сайн, зовоож байсан өвчин шаналал энэ долоо хоногт эдгэрнэ.
Арслан
Зорилгодоо хүрэх долоо хоног. Энэ долоо хоногт та өөрийнхөө чадварыг олж мэдэх болно. Шинэ ажил эхлүүлбэл амжилттай дуусгаж чадна. Хөрөнгө оруулсан зүйлс чинь үр ашгаа өгч, орлого нэмэгдэх болно. Шинээр машин, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад сайн. Хоол, нойроо эрүүл, сайн зохицуулж чадвал сайн нөлөөтэй. Зовоож байсан өвчин эдгэрэх болно. Боловсролын зээл хөөцөлдөж байгаа бол бүтэж магадгүй. Таны шинэ зүйл сурч мэдэх тэмүүлэл нэмэгдэх гэнэ. Мөн хуучин найзуудтайгаа харилцаагаа сэргээх бололтой. Гэхдээ энэ долоо хоногт та болон танай гэр бүлд зарим асуудлууд тулгарч болзошгүй.
Охин
Эерэг долоо хоног. Үл хөдлөхийн бизнес эрхэлдэг бол ашиг хүртэнэ. Төлөвлөсөн ажлууд бүтэх хэдий ч төлөвлөгөөгүй бол бүх зүйл нурж магадгүй. Эерэг энергитэй байх тул эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэхгүй. Харин сахнүүгийн хувьд бол нарийн төлөвлөгөө хэрэгтэй. Өрсөлдөгчдөөсөө болгоомжилж байвал зохино. Хувиа хичээх зангаа барихгүй бол хайртай хүнээ гомдоож, харилцаандаа сэв суулгаж магадгүй. Урт хугацаагаар ажиллах нь муу үр дагавартай гэдгийг санаарай.
Жинлүүр
Ажил амьдрал жигд, тайван үргэлжилнэ. Гэхдээ төлөвлөсөн ажилдаа няхуур хандахгүй бол тооцоолоогүй эрсдэл үүсч магадгүй. Гэрлэсэн хосууд хамтдаа сайхан цагийг өнгөрүүлэх бололтой. Хол зайны үерхэл хайртын чинь хүчин чармайлтын ачаар хүчтэй байх нь. Гэр бүлийн зүгээс санхүүгийн тусламж үзүүлж магадгүй. Гэвч эрүүл мэнд, зээл гэх мэт шалтгаануудаар зарлага тасрахгүй аж. Ажлын эрч хүчээ алдалгүй урагш тэмүүлж чадвал удалгүй зорилгодоо хүрэх гэнэ.
Хилэнц
Ажилтан хилэнцүүд болзошгүй хэрүүл маргаанаас зайлсхийгээрэй. Зөрүүд зан сайн зүйлд хөтлөхгүй гэдгийг санах хэрэгтэй. Ажлын байрны орчин сайжирч магадгүй. Гэвч бодож байсан шигээ бүтээмж өндөртэй ажиллаж чадахгүй бололтой. Хадмын талаас санхүүгийн тусламж үзүүлж магадгүй. Хайрттайгаа сайн ойлголцож чадвал та хоёрын харилцаа улам бэхжих болно. Эцэг эхтэйгээ хүмүүжлийн ялгаанаас болж сөргөөцөлдөж магадгүй. Гэхдээ үзэл бодлоо зөв илэрхийлж чадвал бүх зүйл таны талд шийдэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаарч, хоолоо сайн идэх хэрэгтэй.
Нум
Хамтрагчидтайгаа ярихдаа үгээ сайн бодож хэлэх хэрэгтэй. Үгүй бол үл ойлголцол том асуудалд хүргэж мэднэ. Гэр бүлийнхэнтэйгээ маргахаас зайлсхий, эс бөгөөс маргаан улам даамжирч магадгүй. Долоо хоногийн сүүлээр ар гэр, найз нөхдийн дэмжлэг хүртэнэ. Шинэхэн хосуудын хувьд таатай долоо хоног болох нь. Орлого зарлагаа маш сайн хянах хэрэгтэй. Ажлын байран дээр хэцүү асуудлууд тулгарч болзошгүй.
Матар
Долоо хоногийн эхээр ах дүү нартайгаа сайхан харилцаатай байна. Гэвч хамтрагчидтайгаа үзэл бодлын ялгаатай байдлаас болж маргалдаж болзошгүй. Хэдий тийм ч ажлын бүтээмж хэвийн, жигд байх болно. Долоо хоногийн дундуур хайр дурлалын асуудал таатайгаар эргэх болно. Зарлага ихтэй байх боловч ах, эгч нарын зүгээс тусламж үзүүлэх тул арай ч модоо барьчихгүй нь.
Хумх
Романтик долоо хоног. Ганц бие загаснууд хайртайгаа учирч, хостой загаснууд хайрандаа умбах нь. Гэвч гэр бүлийнхээ ахмадуудтай маргалдаж болзошгүй. Ойр дотны хүн чинь их хэмжээний орлого олно. Өөрийн зарлагаа нарийн хянах хэрэгтэй. Гэхдээ долоо хоногийн сүүлээр мөнгөтэй болно. Ажил, амьдралын асуудлуудыг ялгаж танихыг хичээгээрэй. Ажлаа хийлгүй өөр сатаарах зүйлс мундахгүй гарч ирж магадгүй. Хэдий тийм ч долоо хоногийн сүүлээр ажлын бүтээмж өснө.
Загас
Хайр дурлалын асуудлууд эерэгээр шийдэгдэх бололтой. Гэрлэсэн хосууд долоо хоногийн дундуур бие биедээ санаа тавиарай. Гэр бүлийн зүгээс бүх тусламж, дэмжлэгийг авч, найз нөхөдтэйгөө гайхалтай цагийг өнгөрөөнө. Долоо хоногийн сүүлээр аавтайгаа муудалцаж болзошгүй. Санхүүгийн хувьд элдэв асуудал үүсэхгүй. Гэхдээ тансаг хэрэглээний зүйлсэд хэт их мөнгө үрэхээс татгалзаарай. Хүнд зээлүүлсэн мөнгөө эргүүлж авна.
Холбоотой мэдээ