Шууд нэвтрүүлгийн үеэр хиймэл шүд нь унажээ | News.MN

Шууд нэвтрүүлгийн үеэр хиймэл шүд нь унажээ

Шууд нэвтрүүлгийн үеэр хиймэл шүд нь унажээ

Шууд нэвтрүүлгийн үеэр хиймэл шүд нь унажээ

Телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр ямар нэгэн алдаа дутагдал гаргавал засч, янзлах боломжгүй байдаг. Гэсэн ч урьдчилан таамаглахын аргагүй гэнэтийн зүйлс тохиолддог. Саяхан Украины нэгэн телевизийн нэвтрүүлэгчид шууд дамжуулалтын үеэр хүндхэн явдал тохиолдсоныг хэвлэлүүд онцолжээ.

Маричко Падалко гэх энэ бүсгүй 1+1 телевизийн нэвтрүүлэгч бөгөөд амралтын өдрийн дугаараар мэдээ уншиж байхад нь түүний үүдэн шүд нь гэнэт унасан байна.

Гэсэн хэдий ч тэр жинхэнэ мэргэжлийн хүний ур чадвар гаргаж, юу ч болоогүй мэт унасан шүдээ гараараа авч, мэдээгээ үргэлжлүүлэн уншсаар шууд нэвтрүүлгээ дуусгасан байна. Хэчнээн хичээсэн ч гярхай үзэгчдийг тэр дөнгөж чадсангүй. Цахим сүлжээнд түүний талаар хүмүүс ам уралдан ярьж эхлэв. Маричко ч болсон явдлын талаар өөрийн инстаграмдаа тайлбарлан бичжээ. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд хүмүүс миний гаргасан алдааг анзаарахгүй байх гэж бодсон. Гэхдээ би үзэгчдийг дутуу үнэлжээ” гээд арваад жилийн өмнө охин нь төмөр сэрүүлэгтэй цагаар тоглож байгаад шүдэн дээр нь унагааснаас болж үүдэн шүдээ хугалж, хиймэл шүд хийлгэсэн тухайгаа тайлбарласан байна. Эцэст нь тэрбээр “Ямар ч нөхцөлд тайван байгаарай. Маргааш өглөө дахин уулзъя” хэмээн бичжээ.

Эх срувалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-07-20 49.0.212.215

Хэн үүдэн шүдийг нь хуга цохицон юм бол? Согтуу нөхөр нь үү, хартай хар юм нь уу

Avatar

000 2020-07-20 202.170.80.25

жилийн өмнө охин нь төмөр сэрүүлэгтэй цагаар тоглож байгаад шүдэн дээр нь унагааснаас болж үүдэн шүдээ хугалж, хиймэл шүд хийлгэсэн тухайгаа тайлбарласан байна.

Avatar

Zochin 2020-07-20 202.131.225.197

Huurhiiduu eh huniil zovlon

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж