Зам тээврийн ослоор долоон хүн бэртэж, долоон хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор долоон хүн бэртэж, долоон хүн нас барлаа

Зам тээврийн ослоор долоон хүн бэртэж, долоон хүн нас барлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 17-19-нд зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, долоон хүний амь нас хохирсноос нэг нь хүүхэд байжээ.

Тухайлбал;

  • 2020.07.18-ны 08.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд Даюун маркийн мотоцикл онхолдож, зорчигч есөн настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон байна.
  • 2020.07.18-ны 22.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд  мөн Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирчээ.
  • 2020.07.18-ны 22.00 цагийн орчимд Дорноговь аймгийн Далайжаргал суманд Alion маркийн автомашины жолооч Т нь Insite маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын гурван хүний амь нас хохирсон байна.
  • 2020.07.19-ны 17.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жаргалант суманд Мустанг маркийн мотоцикл онхолдож , жолооч 48 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирлоо.
  • 2020.07.19-ны 13.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга суманд Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирдлоо.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Түүнчлэн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 309 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж