Буриадад зургаан хүнтэй онгоц холбоо тасарчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Буриадад зургаан хүнтэй онгоц холбоо тасарчээ

Буриадад зургаан хүнтэй онгоц холбоо тасарчээ

ОХУ-ын Буриадад зургаан зорчигчтой АН-2 нисэх онгоц радио холбоо тасарч, сураггүй болсныг орон нутгийн онцгой байдлаас мэдээлжээ. Феникс агаарын тээврийн компанийн 71276 дугаартай АН-2 нисэх онгоц Москвагийн цагаар өчигдөр 20:21 цагт холбоо тасарчээ. Тус онгоц нь Буриадын Хэрээн гэдэг газраас хөөрсөн бөгөөд хаашаа явж байсан нь тодорхойгүй байна.

Урьдчилсан мэдээллээр АН-2 нисэх онгоц нь тариан талбай дээр химийн бодис цацахаар явж байсан аж. Оросын албаныхны мэдээллээр нисэх онгоцыг хөөрөх зөвшөөрөл олгоогүй байжээ. Одоогоор эрэн хайх ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж