Хүүхдийн мөнгө бол таны хүүхдийн ирээдүй | News.MN

Хүүхдийн мөнгө бол таны хүүхдийн ирээдүй

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө бол таны хүүхдийн ирээдүй

Хүүхдийн мөнгө буюу хүүхдийн тэтгэмжийн систем улс орон болгонд байдаг ч үзүүлж байгаа тэтгэмжийн хувь хэмжээ, төрөл нь харилцан адилгүй байдаг. Ихэнхи улс орнууд төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор энэ системийг нэвтрүүлж эхэлсэн бол манай улсын хувьд төрөлтийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх зорилгоор олгодог. Тэгвэл улсаас таны хүүхдэд олгож буй хүүхдийн 100,000 төгрөгийг хуримтлал болгож, хүүхдийн ирээдүйн боловсролд зарцуулах нь хамгийн зөв бөгөөд оновчтой шийдвэр хэмээн эдийн засагчид үзэж байна.

Иймээс таны хүүхдэд улсаас олгож буй хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлал болгож хэвшихийг танд зөвлөж байна. Та хүүхдийнхээ мөнгийг аль ч банкаар авдаг байсан хамаагүй арилжааны банкуудаас хамгийн өндөр хүүг санал болгож буй банкинд 18 нас хүртэл нь хадгаламж болгон хийх боломжтой. Та нэг удаа банкинд очиж гэрээ хийхэд л хангалттай бөгөөд хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалтыг хийж, хуримтлал үүсгээрэй.

Капитрон банкнаас хүүхдийнхээ мөнгийг хуримтлуулах өндөр хүүтэй “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийг санал болгож байна. “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж нь хүүхдийг 18 нас хүртэл хугацаанд мөнгөн хөрөнгийг нь банкнаас зарласан хамгийн өндөр хүүгээр хүү тооцон аривжуулах, хамгийн эрсдэлгүй, таатай нөхцөлтэй хадгаламж юм. Өнөөдрийн хувьд “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж жилийн 14.0% хүүгээр таны хүүхдийн мөнгийг өсгөн арвижуулж байна.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж