Сөүл-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоц газардлаа | News.MN

Сөүл-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17.10  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ удаагийн нислэгээр БНСУ-д ажиллаж, амьдарч байсан нийт 265 иргэн ийнхүү эх орондоо ирж байна. Тухайлбал,

  • Бага насны хүүхэдтэй-38
  • Жирэмсэн болон асран хамгаалагч-32
  • Өндөр настан-20
  • Хөгжлийн бэрхшээлтэй-6
  • Эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30
  • Хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэнтий, Токио инн, Эрхэс зочид буудалд тусгаарлана. Энэ удаагийн нислэг нь гадаадаас иргэдээ татан авч буй 37 дахь үүргийн нислэг бөгөөд долдугаар сард хийгдсэн 7 дахь нислэг болж байна.


СӨҮЛЭЭС 260 ИРГЭН ЭХ ОРОНДОО ӨНӨӨДӨР ИРНЭ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.07.20/ 08.47 цагт Улаанбаатараас хөөрчээ. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Үүний зэрэгцээ, маргааш /2020.07.21/ Улаанбаатар-Токиогийн чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрөх бол долдугаар сарын 26-нд Улаанбаатар-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авна. Мөн нэмэлтээр долдугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд дахин хоёр удаагийн нислэг үйлдэх бол долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд нислэг үйлдэж, нийт 1470 иргэнийг татан авах юм.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Улсболд 2020-07-20 66.181.189.64

Иргэдээ татан авах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэж байгаад талархаж байна. УОК болон Шадар сайддаа ажлын өндөр амжилт хүсье

Avatar

Omg 2020-07-20 202.126.88.142

Бурхан минь Засаг төр минь запас төлөвлөөгөөтэй багтаамж чадамжидаа 200% итгэлтэй болоод л ингэж гаднаас хүн авчирч байгаа гэж залбирья даа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж