Тээврийн хэрэгслийг нэмэлтээр зургаан цэгт шалгаж байна | News.MN

Тээврийн хэрэгслийг нэмэлтээр зургаан цэгт шалгаж байна

Тээврийн хэрэгслийг нэмэлтээр зургаан цэгт шалгаж байна

Тээврийн хэрэгслийг нэмэлтээр зургаан цэгт шалгаж байна

Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос 231 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьсон талаар өмнө нь мэдээлсэн. Энэ нь өмнөх оны мөн үeтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буцаад нийслэл рүү чиглэж эхэлсэн тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчооноос гадна нэмэлтээр зургаан цэгт шалгалт явуулж байна. Тухайлбал, Багахангай дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Кувейтийн уулзвар, Сонгинохайрхан дүүрэг Эмээлтийн /Шар хөтөл/-ийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Онцгой байдлын газартай хамтарсан хяналт шалгалтын постыг 24 цагаар ажиллуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-20 192.82.68.22

15-нд 22-ын товчоогоор орж ирэхэд ямар ч шалгалт, хяналт байхгүй байсан шүү. Хяналт хийж байгаа хүмүүс хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхгүй бол тахал орж ирж УБ-ыг тэр аяар нь баллах вий…Тарваганы мах оруулж ирэхийг завдсан хүмүүсийн зураг, нэр усыг ил зарлаж жигшүүлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж