Adidas дорныг хувцаслана

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Adidas дорныг хувцаслана

Фото: adidas

Германы спортын гутал, хувцас үйлдвэрлэгч Adidas дорныхонд зориулан  цөөхөн тооны гутлыг  хоёрдугаар сарын эхнээс  худалдаанд гаргах гэнэ. Highsnobiety хэвлэл мэдээлснээр, шинэ шугаманд Tubular Runner, Tubular X,  Tubular Doom загваруудыг оруулжээ.

Шаахайг ирж буй Дорны  гал бичин жилийн бэлгэдлийн өнгөөр гаргаж байгаа бөгөөд  цөөн тооны кроссын шаахай компанийн дэлгүүрүүдэд энэ сарын 23-наас зарагдах юм байна.  

Фото: adidas

Adidas компани 1948 онд Германд байгуулагдсан бөгөөд спорт хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэг. Одоо компани нь Reebok, Y-3, RBK & CCM Hockey  компанийн бүтээгдэхүүний дистрибуцийг явуулж байна. Parley for the Oceans компанитай 2015 оны хавраас хамтрах болжээ.

Тэдний сүүлчийн бүтээл нь далайн хог хаягдлаас бүтээсэн кроссын шаахай байлаа.  Дахин боловсруулагдсан  пластикийг  гутлын уланд мөн дээд хэсэгт нь ашигласан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж