Анжелина Жолигийн хүүхдүүд буяны үйлсэд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Анжелина Жолигийн хүүхдүүд буяны үйлсэд нэгдэв

Холливуудын жүжигчин Анжелина Жолигийн зүүн өмнөд Ази дахь киноны зураг авалтын үеэр дагуулж яваа хүүхдүүд Шило, Захара хоёр тэндхийн Камбож хүүхдүүдэд тусалжээ. Шило, Захара хоёрыг аавтайгаа хамт зайрмаг авахаар хотод явж байхад 12 хүүхэдтэй айлын нэгэн охин тэдэн дээр очиж, туслахыг гуйсан байна. Энэ гуйлтын хариуг алдартай жүжигчдийн хүүхдүүд дор нь зөвшөөрч, тэдгээр хүүхдүүдэд 200 орчим ам.доллараар хувцас, дугуй авч өгсөн гэнэ. Тэдний тусалсан айл хэдийгээр дэлхийн өвд бүртгэлтэй Анкор Ват сүмийн ойролцоо амьдардаг ч өдөрт хэдэн зуугаар очдог жуулчид тэдэнд юу ч хялайлгадаггүй ажээ. Тэднийх Камбожийн ядуусын хороолол дахь олон айлуудын нэг бөгөөд хүүхдүүд борооны ус тосч усанд ордог байна. Шило, Захара хоёрын тусалсан хүүхдүүдийн аав нь ажилгүй, ядуу ч гэсэн хүүхдүүд ядаж л зурагттай болохоор өөрсдийгөө азтайд тооцдог гэнэ. Тэднийд Шило, Захара хоёр ээжтэйгээ хамт очсон бөгөөд хүүхдүүдийн эцэг эх талархсанаа илэрхийлж тэднийг цайгаар дайлжээ. Камбожид сургуулийн насны хүүхдүүдийн 50-60 хувь нь сургуульд явдаггүй бөгөөд хүүхдээ сургуульд явуулах нь бүү хэл идэх хоолгүй айл өрхүүд олон байдаг байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж