Зорилгоосоо хазайсан үед өөрөөсөө асуух 4 асуулт | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зорилгоосоо хазайсан үед өөрөөсөө асуух 4 асуулт

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Зорилгоосоо хазайсан үед өөрөөсөө асуух 4 асуулт

Та энэ жилийг амьдралынхаа түүхэн жил болгомоор байна уу эсвэл зүгээр л нэг энгийн болж өнгөрдөг жилүүдийн нэг шиг өнгөрөөмөөр байна уу?

Хэрвээ та энэ жил бүхнээ зориулахаар шийдсэн боловч зорилгоосоо хазайсан бол дараах 4 асуултыг өөрөөсөө асуугаарай.

  1. Та энэ жилийнхээ гарааг хэр хүчтэй эхэлсэн бэ? Одоо тэр хэвээрээ байж чадаж байна уу?

  2. Та зорилгоо цаасан дээр бичиж, биелэгдсэн байх хугацааг товлосон уу?

  3. Та зорилгоо өдөр бүр өөртөө сануулж байна уу?

  4. Он гарснаас хойш та юу юу хийж бүтээсэн бэ?

Эдгээр 4 асуултыг асууснаар өөрийгөө буцааж зорилго дээрээ дахин аваачих болно. Хэрвээ та зорилгоосоо их амархан хазайдаг бол энэ асуултуудыг сардаа нэг заавал асууж байгаарай.

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©УКА ТӨМӨР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс