Орост хэрэглээний хийн түлшний үнийг нэмэв

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Орост хэрэглээний хийн түлшний үнийг нэмэв

Орост хэрэглээний хийн түлшний үнийг нэмэв

ОХУ-ын Монополийн эсрэг албаны шийдвэрээр 2020 оны наймдугаар сарын 1-нээс хэрэглээний хийн түлшний үнийг нэмэхээр боллоо.

Аж үйлдвэрийн болон хүн амын хэрэглээний хийн түлшний үнийг 2020 оны долдугаар сараас эхлэн гурван хувиар индексжүүлэх шийдвэрийг Монополийн эсрэг алба өмнө нь гаргаад байсан ч коронавирусийн цар тахлаас хамааран үнийг хөдөлгөхгүй байх гэсэн хүлээлт байсан юм.

Гэсэн ч хийн түлшний үнэ нэмэгдэнэ гэдгийг “Газпром” нотоллоо. “Газпром” компани энэ онд ихээхэн алдагдалтай ажиллаж байгаа ч энэ нь үнэ нэмэх шалтгаан болоогүй, үнэ нэмэх шийдвэрийг компани гаргадаггүй, харин Монополийн эсрэг алба шийддэг гэсэн хариултыг олон нийтэд өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж