Дэлбэрэлтэд өртөгсдийн тоо нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлтэд өртөгсдийн тоо нэмэгдлээ

 

Тэсрэх төхөөрөмжтэй машин Туркийн зүүн өмнөд хэсэгт дэлбэрсний улмаас амь үрэгдэгсдийн тоо таван хүн болтлоо өслөө. Мөн 36 хүн шархаджээ. Энэ тухай орон нутгийн хэвлэлээр бичсэн байлаа.

 

Тэсрэх төхөөрөмж нь цагдаагийн газрын үүдэнд дэлбэрчээ. Мөн энэ дэлбэрэлтэд хажуугийн орон сууцны байрнууд өртсөн байлаа.

 

Туркийн эрх баригчид уг халдлагын бурууг тус оронд хориотой Курдистаны Ажилчны намын дайчдад өгчээ. Гэсэн ч ямар нэгэн бүлэглэл тэр хариуцлагыг өөртөө аваагүй байна.

 

Өмнө нь хоёр хүн амиа алдаж, 22 хүн шархадсан гэх мэдээ байлаа. 2016 оны нэгдүгээр сард  Стамбул хотын төвд дэлбэрэлт гарах үеэр Германы 10 жуулчин алагдсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж