НЭМЭЛТ:
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжлээд завсарлалаа. Шүүх хуралдаан маргааш 09.00 цагаас үргэлжилнэ.
Эд мөрийн баримтыг шинжлэн судалж байна
НЭМЭЛТ:
Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Үдээс өмнө болсон хурлын үеэр улсын яллагчаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар шүүх хурлыг 14.00 цаг хүртэл түр завсарлуулаад байсан юм. Шүүх бүрэлдэхүүн улсын яллагчийн татгалзлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосноор хуралдаан үргэлжилж байна. Ингэхдээ шүүх хурлаар одоо эд мөрийн баримтыг шинжлэн судалж байна.
НЭМЭЛТ:
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 14.00 цаг хүртэл завсарлав
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цаг өнгөрч байхад эхэлсэн бөгөөд үдээс өмнөх хуралдаан завсарлаж, 14.00 цагаас үргэлжлэхээр болжээ. Энэ хугацаанд шүүх хурлыг гурван ч удаа түр завсарлуулсан аж. Эхлээд шүүх хуралдаан эхлээд 15 минут үргэлжилсэн даруйд завсарласан. Дараа нь Улсын яллагч шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзах тухай хүсэлт гаргаж, шүүх хурлыг түр завсарлуулсан.
Шүүх хурал эргэн орсон ч Улсын яллагчаас гаргасан татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж, 14.00 цаг хүртэл түр завсарлуулаад байна.
Улсын яллагчаас гаргасан саналыг сонсч байна
НЭМЭЛТ:
Түр хугацаанд завсарлаад байсан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Одоо шүүх хурлаар улсын яллагчийн шүүгчийг татгалзан гаргах саналтай холбоотой оролцогчдын санал, хүсэлтийг сонсч буй юм.
Шүүх хуралдаанд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа, прокуророор Б.Батсайхан, Б.Мөнх-Од нар ажиллаж байгаа бол өмгөөлөгчөөр Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг Г.Батбаяр, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг, Ц.Баярмаа нар оролцож байна.
Б.Хурц нарт холбогдох шүүх хурал завсарлажээ
НЭМЭЛТ:
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг шүүх хурал өнөөдөр 09.10 цагт ирцээ бүртгэн эхэлсэн ч 15 минутын дараа түр завсарлажээ.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг шүүх хурал үргэлжилнэ
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.
Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.
Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу долдугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Эхний өдрийн шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон байдаг.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ