Хуульч С.Нарангэрэл сайд Х.Нямбаатарт зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Хуульч С.Нарангэрэл сайд Х.Нямбаатарт зөвлөнө

Хуульч С.Нарангэрэл сайд Х.Нямбаатарт зөвлөнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анхны тушаалаараа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг орон тооны зөвлөхөөр томилжээ. Хойшдоо ч Х.Нямбаатар сайд хууль зүйн салбарынхаа шилдэг академич, докторуудаар зөвлөхийн зөвлөлөө бүрдүүлэх юм байна. Иймээс хууль зүй, дотоод хэргийн салбарт гарах хуулийн төслүүд, тогтоол, шийдвэрүүдэд салбарын манлайлагчид зөвлөх нь ээ.

Содовсүрэнгийн Нарангэрэл  нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич, профессор цолтой. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн Зочин Профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Их Сургууль-ийн Эмирет Профессор цол хүртсэн.

БОЛОВСРОЛ:

  • 1961-1971 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль
  • 1971-1975 онд МУИС-ийн Хуулийн салбар
  • 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын Институтын аспирантур

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1975-1985 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш
  • 1985-1988 онд Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч
  • 1988-1990 онд Улсын Ерөнхий прокурорын туслах
  • 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1991-1992 онд Парламентын дэргэдэх академийн дэд захирал
  • 1992-1996 онд УИХ-ын гишүүн
  • 1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор
  • 1997-2000 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал
  • 2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж