Европын Холбооны удирдагчдын уулзалт хэрүүлээр өндөрлөв | News.MN

Европын Холбооны удирдагчдын уулзалт хэрүүлээр өндөрлөв

Европын Холбооны удирдагчдын уулзалт хэрүүлээр өндөрлөв

Европын Холбооны удирдагчдын уулзалт хэрүүлээр өндөрлөв

Коронавируст цар тахлын дараах эдийн засгийг сэргээх томоохон төлөвлөгөөг гаргах гэж цугларсан Европын Холбооны /EX/ удирдагчид баасан гаригт /2020.07.17/ Брюссель хотод чуулжээ. Харамсалтай нь, тэдний уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж буй ч ямар нэгэн тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Уг уулзалт хоёр өдөр болох ёстой байсан ч удирдагчид ийнхүү зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа учир уулзалтыг сунгажээ.

Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй ЕХ-ны улсууд болон хамтын нийгэмлэгийн байгууллагын нийт 27 удирдагч энэ удаад чуулж байна. Энэ бол гуравдугаар сараас хойш хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ЕХ-ны удирдагчдийн хувьд анх удаа нүүр тулан уулзаж буй уулзалт юм.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш эдийн засгийн болон эрүүл мэндийн хамгийн хүнд сорилттой тулгараад буй ЕХ-ны удирдагчид тахал өвчинтэй тэмцэхэд 750 тэрбум евро буюу 857 тэрбум ам.долларын сэргээн босгох санг бий болгохоор зорин уулзаж байгаа юм. Түүнчлэн ЕХ-ны ирэх долоон жилийн төсөв болох нэг тэрбум еврогийн талаар хэлэлцэж байгаа аж.

Зарим улсууд хэрэв уг сангийн төсөв бүрдчихвэл улс орнуудад зүгээр тараах нь зүйтэй гэж үзэж байгаа бол зарим гишүүн орнууд санал болгож буй 750 тэрбум евро нь хэтэрхий их мөнгө тул зүгээр буцалтгүй тусламж бус харин зээл хэлбэрээр олгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Нидерланд, Австри, Дани, Швед зэрэг чинээлэг мөртлөө санхүүгийн хувьд хэт үрэлгэн биш улс орнууд энэ мөнгийг их гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Эдгээр улсууд дээрх мөнгийг зээл хэлбэрээр улс орнуудад олгохоос гадна, олгосон зээлийг хэрхэн зарцуулж байгааг сайтар хянах нь зүйтэй гэж мэдэгдсэн байна. Мөн сэргээн босгох багцийн хэмжээг 450-500 тэрбум евро болгож танах хэрэгтэй гэж үзжээ.

Итали, Испани зэрэг улсууд уналтад орсон эдийн засгаа аль болох хурдан сэргээхийг хүсч байгаа бөгөөд цар тахлын эсрэг хангалттай ажиллаж чадахгүй байна гэж Европын Холбоог буруутгаж байна. Тэр дундаа Итали нь Европын орнуудаас цар тахалд хамгийн түрүүнд нэрвэгдэж, 35 мянган хүнээ алдаж, дэлхийд коронавирусийн улмаас хамгийн их хохирсон улсуудын нэг болоод байгаа. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте Европыг " хэтэрхий хэмнэлттэй" хүмүүс удирдаж байгаа учир байдал өнөөг хүртэл сайжрахгүй байна гэж мэдэгджээ.

Харин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Голландын Ерөнхий сайд Марк Рюттийг санхүүгийн тусламжийн багцыг улс төржүүллээ хэмээн буруутгаж, Орбан болон түүний холбоотон Польш улс нь ардчилсан зарчмаар хуваарилалт хийхгүй бол энэхүү санхүүгийн багц арга хэмжээнд хориг тавих болно гэж сүрдүүлэв.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ”Нидерландын Ерөнхий сайд намайг эсвэл Унгарыг үзэн ядаж байгаагийн цаад шалтгаан юу болохыг би мэдэхгүй, гэхдээ тэр над руу маш ширүүн дайрч байна. Би ийм зүйлд дургүй. Тэр энэ уулзалтын хамгийн бүдүүлэг нь байна" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Мөн уулзалтыг даргалагч Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель коронавирусийн улмаас дэлхий даяар нас барагсдын тоо 600 мянга даваад буйг сануулж, аль болох хурдан тохиролцоонд хүрэхийг уриалав.

Гэсэн ч чуулга уулзалтыг тэргүүлж буй Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Емануэль Макрон нар ням гаригийн орой /2020.07.19/  уулзалтыг орхин гарч, бусад улс орнуудтай үзэл бодол нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Ийнхүү хоёр өдөр болох ёстой байсан уулзалт дахин нэг өдөр сунгагдсан ч тэд шийдэлд хүрч чадаагүй учир уулзалт өнөөдөр /2020.07.20/ дөрөв дэх өдрөө үргэлжлэх эсвэл дахин өөр өдөр товлон уулзах гэсэн сонголттой үлдлээ.

Эх сурвалж: BBC, DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эхний алаам 2020-07-20 66.181.161.45

Европын холбоо задрах 1р алхам.
Жилийн дараа хуучиндаа орчихсон байна. Хараарай

Avatar

зочин 2020-07-20 182.160.38.218

эрх ашиг нь дийлж, европын холбоо задарна, харж л байгаарай

Avatar

Zochin 2020-07-20 66.181.176.162

Mundag humuus, bodit yaria uulzalt bolj bgagiin shinj shu de

Avatar

иргзн 2020-07-20 202.179.26.100

Тарсан нь дээрээ, ямарч хэрэгцээгүй Сүржин нэртэй холбоо, яг хэрэгцээтэй чухал бусад даа Тусламжийн гара сунгэж чадахгүй баахан Татвар авахаас өөр Үр дүнтэй юм хийхгүй байна шүү дээ, жнь Цар тахалын үеэр Европын холбоосоо тусламж хүсээд бүтээгүй шүү дээ,

Avatar

vnen dee tiim shuu.. 2020-07-20 202.55.191.130

evropiin holboo hoorondoo l ter mongoo taraan l dee.harin bayn ornuud baga gargah geed l, yduu zvvn evropinn heden oron l arai ahiu mongo garguulij abah geed l hereldeed bna.evropiin holboonii heden yduu ornuud latvi ,litva eston slovak sloven cheh ungar polsh portugali, grek metiin ornuud l dee. bayn german sheved nederland ornuud l mongo gargah bolood l booj vhenee..

Avatar

Зочин 2020-07-20 64.119.22.97

Portugal, greek yahara zvvn europe boldin malaa. Ydaj ymaa medej hutsaldaaa

Avatar

Зочин 2020-07-20 78.80.131.212

gazar zuin huvid zuun eiropd orohgui ch. Ediin zasgiin huvid zuun europ shig yaduu ulsuud. Huntei zuv haritsaj sur malaa.

Avatar

Зочин 2020-07-20 192.82.70.27

Тэгээд зодоон болоогүй юм уу…

Avatar

m 2020-07-20 202.131.225.197

barag l zodoldon shuu, nederland beligi metiin baruunii ornuud bolon ungar polsh chek metiin zvvn evropiin ornuud soeliin bolon ulamjilalt zan zanshil hvjvvjel es surthahuun ni ogt oor l doo..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж