Оросын бүх муж Covid-19-ийн оргил үеэ давсан гэв | News.MN

Оросын бүх муж Covid-19-ийн оргил үеэ давсан гэв

Оросын бүх муж Covid-19-ийн оргил үеэ давсан гэв

Оросын бүх муж Covid-19-ийн оргил үеэ давсан гэв

Оросын бүс нутгуудын албан ёсны тоо баримтаас харахад COVID-19-ийн халдварын оргил үе өнгөрсөн хэмээн Эдийн засгийн судалгааны төвийн шинжээч Агаси Тавадян РИА Новости-д ярьсан байна.

"Оросын муж нутгууд халдварын оргил үеэ давсан гэж хэлж болохоор байна. Гэхдээ халдвар цаашдаа намжина гэж хэлж болохгүй. Бүс нутаг болгонд нөхцөл байдал өөр байна” хэмээн тэр хэлжээ.

Хэрэглэгчийн хяналтын албаны статистикаас харахад зарим бүс нутагт халдвар тогтвортой буурч байгаа ажээ. Тухайлбал, Магадан, Москва, Брянск, Тверь, курск, Белгород, Воронеж, Пензь, Карачаево-Черкеси, Адыгей, Тува, Приморье, Дагестан, Халимаг, Чеченьд халдварын тоо тогтвортой буурч байна. Нөхцөл байдал муу байгааг Оренбург, Коми, Севастополь, орлов, Мурманск, Мамара, Кемеров, Киров, Удмурт, Ненец, Еврейн автономит тойрог, Крым, Сахалин, Курган, Алтайн хязгаарын статистик харуулж байгааг шинжээч хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2020-07-20 66.181.188.171

ОРОСУУДЫН БҮХ ЮМ ХУДАЛ

Avatar

Зочин 2020-07-20 122.201.22.60

Хэдэн удаа ч давчихав даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж