IOC буюу Олон улсын олимпийн хорооны 136 дахь чуулга уулзалт өнгөрөгч долдугаар сарын 17-ны өдөр цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Энэ удаагийн чуулга уулзалтаар Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ шинээр таван гишүүнийг баталснаар нийт 104 гишүүнтэй болж хүрээгээ тэлсэн. Шинээр элссэн таван гишүүний нэгээр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Баттүшиг сонгогдож 1977 онд Монгол улсаас Ш.Магван тус хорооны гишүүн болсноос хойшхи хоёр дахь тохиолдол болсон юм.
“Олимпийн өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны гишүүний албыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болоод буй.
Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүнээр сонгогдсоноор:
- Тус хорооноос ямар нэгэн цалин авахгүй. Учир нь ОУОХ-ны ерөнхийлөгч болон гишүүд нь сайн дурын ажилчид гэж тооцогддог. Гэвч олимпийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хөгжүүлэх үүрэгтэй явж байвал аялалын зардал, байр хоолны мөнгө болон бусад зардлыг нь хорооноос нь даана.
- Өөрийн эх орондоо ОУОХ-ны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай оффис болон оффисын тоног төхөөрөмж худалдан авахад зориулагдсан “Засаг захиргааны дэмжлэг” гэх 7 мянган ам.долларыг жил бүр хүртэнэ.
- ОУОХ-ны гишүүд олимпийн наадам болон хорооноос зарласан чуулга уулзалт, хурал цуглаан зохион байгуулагдах үеэр өдрийн 450 ам.долларын тэтгэмж авна. Харин тус хорооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд өдрийн 900 ам.долларын тэтгэмж авдаг.
- Олимпийн наадмыг аль улсад, хэдэн онд зохион байгуулах санал хураалтанд оролцно. Үүнээс гадна ОУОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, гишүүн сонгох санал хураалтанд оролцоно.
- Олимпийн наадмын дүрмийг өөрчлөх эсвэл дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудад оролцоно.
- Олимпийн наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй чөлөөтэй оролцно. Мөн зохион байгуулагдсан олимпийн наадамд үнэлгээ өгнө.
- Үндсэн үүрэгт нь олимпизмийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, олимпизмийн хөдөлгөөнийг идэвхийлэн манлайлах, залуу үед олимпизмийн үзэл санааг ухуулах, тамирчдыг сэргээшээс хамгаалж, талбайн гадна болон дотор дэмжих зэрэг багтдаг.
Б.Баттүшигээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Коэ, Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа Элчин сайд, гүнж Рима Бинт Бандар Аль-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олимпийн аварга Мария де ла Каридад Колон Руэнес нар сонгогдсон.
ОУОХ нь 2020 онд хүйсийн эрх тэгш байдлыг хянах төсөл боловсруулж шийдвэр гаргах түвшнийхээ нийт суудлын 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх зорилго тавьсан юм. Тэгвэл ОУОХ-ноос саяхан гаргасан мэдэгдэлд шийдвэр гаргах түвшний нийт суудлын 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа гэв.
ОЛИМПИЗМ 2020-07-20 202.179.25.156
ДЭЛХИЙН ОЛИМПИЗМИЙГ МОНГОЛЫН УЛС ТӨРТЭЙ ГУТГААД БУЗАРЛАЧИХАВ ДАА. БУРХАН МИНЬ. ЧАДАХ Л АЙЛ ШҮҮ…
Зочин 2020-07-20 202.126.89.17
Нүдэнд дахин дахин битгий үзэгдээд бай олон хүн стрестүүлээд
Женко 2020-07-20 43.242.243.37
Одоохондоо шийдвэр гаргагч биш кнопчин л биз дээ, захиалгаар заваан пялдага юм бичуулээд л
Зочин 2020-07-20 66.181.184.167
Хүрз барьж үзээгүй н**ш
МАНАН хүчирхэгжсээр 2020-07-20 103.229.123.175
МАНАН үе залгамжилсан мангас хунтайжууд хөлд орж дээ Монголын өнгөтэй өөдтэй болгоныг хар шар феодалууд хуу хамж байна даа энэ 30 гэр бүлийнхэн энэ 3 сая хүнийг залгиж байж сэтгэл нь амарна шүү.
Зочин 2020-07-20 195.46.106.44
Их сайн байна. Тэр элдэв будлиан, махинациас нь хол яваарай. Тэр морин толгой гэж юм Олон улсын хөл бөмбөгийн холбооноос өгсөн олон сая долларыг гөвчихөөд ямарч хариуцлага хүлээсэн юмгүй алга болсон шүү.
Зочин 2020-07-20 192.82.69.49
Эдний гэр бүлийг шалга
Зочин 2020-07-20 202.21.104.2
Muu sain mongolchuud sain yavaa negendee ataarhaj doosh ni tataj changaaj uuriin hemjeend l bailgah durtai. Ta nar iim bolhoor l archaagui tsarailaad yavj baigaa yum. tavilan yumdaa
Зочин 2020-07-20 202.21.109.54
Сү гийн гөлөг сүүнд хүрчээ өөр с тайвандаа
Зочин 2020-07-20 202.126.89.12
ner hundgui hunii nereer ovogluulah ni l haramsaltai
Зочин 2020-07-20 66.181.182.181
Офшор хулгайчийн хүүхдэд ийм боломж олгосон Олимпийн хороо огцор
Зочин 2020-07-20 202.21.96.134
Энэ албанд нэг очсон бол насан туршдаа гэж сонссон, үнэн үү? Швецарьт амьдардаг гэсэн, Магваныг буцаж татах гэхээр болохгүй бсан ч гэл үү?
Хотын уугуул иргэн 2020-07-20 192.82.70.27
"Олимпийн тоглолт болох улс орныг сонгох үед лобби маягаар горлигч улсаас их хэмжээний хахууль авах нь нээлттэй" гэх эрхийг дурьдаагүй байна.
Зочин 2020-07-20 64.119.16.10
ААВЫНХАА ХУЛГАЙЛСАН ЮМНУУДЫГ БУЦААГААД ӨГЧИХӨӨРӨӨ ГӨЛӨГ МИНЬ. БАС ОЛИМП ЭНЭ ТЭР ГЭЖ САГАЖ ДАВХИХААСААА ӨМНӨ ИМАРТ ГЭДЭГ СОЛОНГОС ДЭЛГҮҮРИЙНХЭЭ ХАВЬД ТОГТДОГ ИХ УСЫГ ЗАЙЛУУЛАХ НЭГ ХООЛОЙ ТАТЧИХ. ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС ГЭДЭГ ЮМ
Зочин 2020-07-20 64.119.24.10
Хулгайч Сү-гийн хүүхдэд баяр хүргье
Chiuluun 2020-07-20 202.55.188.85
Amjilt khusie