Олимпийн наадмын ирээдүйг шийдэх хүний нэг

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Олимпийн наадмын ирээдүйг шийдэх хүний нэг

Олимпийн наадмын ирээдүйг шийдэх хүний нэг

IOC буюу Олон улсын олимпийн хорооны 136 дахь чуулга уулзалт өнгөрөгч долдугаар сарын 17-ны өдөр цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Энэ удаагийн чуулга уулзалтаар Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ шинээр таван гишүүнийг баталснаар нийт 104 гишүүнтэй болж хүрээгээ тэлсэн. Шинээр элссэн таван гишүүний нэгээр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Баттүшиг сонгогдож 1977 онд Монгол улсаас Ш.Магван тус хорооны гишүүн болсноос хойшхи хоёр дахь тохиолдол болсон юм.

“Олимпийн өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны гишүүний албыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болоод буй.

Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүнээр сонгогдсоноор:

  • Тус хорооноос ямар нэгэн цалин авахгүй. Учир нь ОУОХ-ны ерөнхийлөгч болон гишүүд нь сайн дурын ажилчид гэж тооцогддог. Гэвч олимпийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хөгжүүлэх үүрэгтэй явж байвал аялалын зардал, байр хоолны мөнгө болон бусад зардлыг нь хорооноос нь даана.
  • Өөрийн эх орондоо ОУОХ-ны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай оффис болон оффисын тоног төхөөрөмж худалдан авахад зориулагдсан “Засаг захиргааны дэмжлэг” гэх 7 мянган ам.долларыг жил бүр хүртэнэ.
  •  ОУОХ-ны гишүүд олимпийн наадам болон хорооноос зарласан чуулга уулзалт, хурал цуглаан зохион байгуулагдах үеэр өдрийн 450 ам.долларын тэтгэмж авна. Харин тус хорооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд өдрийн 900 ам.долларын тэтгэмж авдаг.
  • Олимпийн наадмыг аль улсад, хэдэн онд зохион байгуулах санал хураалтанд оролцно. Үүнээс гадна ОУОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, гишүүн сонгох санал хураалтанд оролцоно.
  • Олимпийн наадмын дүрмийг өөрчлөх эсвэл дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудад оролцоно.
  • Олимпийн наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй чөлөөтэй оролцно. Мөн зохион байгуулагдсан олимпийн наадамд үнэлгээ өгнө.
  • Үндсэн үүрэгт нь олимпизмийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, олимпизмийн хөдөлгөөнийг идэвхийлэн манлайлах, залуу үед олимпизмийн үзэл санааг ухуулах, тамирчдыг сэргээшээс хамгаалж, талбайн гадна болон дотор дэмжих зэрэг багтдаг.

Б.Баттүшигээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Коэ, Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа Элчин сайд, гүнж Рима Бинт Бандар Аль-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олимпийн аварга Мария де ла Каридад Колон Руэнес нар сонгогдсон.

ОУОХ нь 2020 онд хүйсийн эрх тэгш байдлыг хянах төсөл боловсруулж шийдвэр гаргах түвшнийхээ нийт суудлын 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх зорилго тавьсан юм. Тэгвэл ОУОХ-ноос саяхан гаргасан мэдэгдэлд шийдвэр гаргах түвшний нийт суудлын 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж