МАН-ын олонх олонхийн эсрэг байгаагаа харууллаа | News.MN

МАН-ын олонх олонхийн эсрэг байгаагаа харууллаа

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ын олонх олонхийн эсрэг байгаагаа харууллаа

МАН-ын олонх олонхийн эсрэг байгаагаа харууллаа

Монголын төр “ухаалаг” болж, төрд ажиллах хүнийг далд оюун ухаанаараа таниад сонгодог болжээ гэсэн супер онигоо өнгөрсөн долоо хоногийн дуулианы нэг байлаа.

 У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн Пүрэв гаригт (2020.07.16) ээлжит бусаар хуралдаж, яамдуудын дэд сайдуудыг томилсон бөгөөд эдгээр сайд дотор Ө.Энхтүвшингийн хүү Золбоо багтсан нь төрийн алба төрлийн алба болсныг дахин нотолсон.

Харин энэ яриаг цайруулах гэж Ө.Энхтүвшин “намайг мэдээгүй байхад миний хүүг томилсон байна лээ, Монголын төр хүнээ таньдаг болж” хэмээн илүү үг хэлж хүзүүгээ ороосон.  УИХ-д тавантаа сонгогдсон Ө.Энхтүвшин Монголын төрд ойр байхгүй л бол амьдрах чадваргүй гэдгээ харуулсан гэж ойлгож болно. Харамсалтай нь төрөөс төлжихгүйгээр бие даан амьдрах чадваргүй улстөрч нэртэй сүрэг паразитуудыг бий болгосон нь гашуун үнэн.

Төр “ухаалаг” болсныг нотлох хоёр дахь жишээ мөн өнгөрсөн долоо хоногт тохиолоо.

Ардчиллын үзэл санаа, суурь зарчмуудыг тээж явдаг, улс орны эдийн засгийн хөгжлийг толгойдоо харж чаддаг Ардчилсан намын угшилтай хүмүүст шүүхээс ял оноов.

УИХ-ын сонгууль угтуулан эхэлсэн шүүх ажиллагаа өнгөрсөн Баасан гаригт эцэслэж ял оноолоо. УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханд тус бүр дөрвөн жил, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан болон түүний удирдлагад ажиллаж байсан Б.Бадрал нарт тус бүр 1,6 жилийн ял оноолоо. Эдгээр хүнийг 2009 онд зурагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд Дубайд зурагдсан Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан албан тушаал, авлигын хэрэгт буруутган Монголын шүүх ял оноов.

Монголын анхны ардчилсан Ерөнхий сайд М.Энхсайханд сонгуулийн өмнө буюу 2020 оны тавдугаар сарын 7-нд 4.6 жилийн ялыг мөн оноосон.

Энэ хоёр кэйс Монгол улсад буруутныг шийтгэх үйл явц хуулийн дагуу хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа учраас нийгэмд талцал үүсгээд байна. Төрийн эрх барих болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын шийдвэрийг гүйцэтгэснийхээ төлөө эдгээр хүнд ял оноосон. Оюутолгойн гэрээг УИХ дэмжиж, С.Баяр Ерөнхий сайдын үед зурагдсан гэрээ бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан хүний нэг нь С.Баярцогт, Дубайд зурагдсан санхүүжилтийн төлөвлөгөөг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед зурсан бөгөөд Б.Бямбасайхан нь тухайн үед стратегийн ордуудын үйл ажиллагааг төрөөс зохицуулах үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан, М.Энхсайханыг Тавантолгойн төмөр замын гэрээтэй холбогдуулан хэрэгт татсан ч эцэстээ албан тушаалаа урвуулан төсвийн мөнгөөр өндөр үнэтэй машин худалдан авсан хэрэгт буруутган ял оноосон бөгөөд Тавантолгойн төмөр замын гэрээ нь цаасан дээр л үлдсэн болохоос хэрэгжиж улсад хохирол учруулаагүй. Өөрөөр хэлбэл, гэм буруутай болгохыг ихэд хичээсэн. Хоёрдугаарт, эдгээр хүн бүгд Ардчилсан намын угшилтай. С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлийн /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 2 дахь хэсэгт /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар прокурор яллах дүгнэлт гаргасан.

2016-2020 оны МАН-ын үнэмлэхүй олонх парламентын гишүүдийн үйлдсэн ЖДҮ-гийн хэрэг Эрүүгийн хуулийн 22.1-ийн 2 дахь заалттай яв цав таарч байхад энэ хуулийн заалт яагаад тэдэнд үйлчилсэнгүй вэ?

ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүдэд УИХ-д дахин нэр дэвших эрхийг олгоогүй учраас тэд хариуцлагаа хүлээсэн гэсэн үг хэмээн намын дарга нь хэлснийг бүгд санаж байгаа байх. Хууль зөрчсөн хүнд шүүх ял оноох ёстой болохоос биш нам гэм бурууг нь шүүх эрхгүй нийгэмд бид амьдарч байгаа биш гэж үү.

Тэгэхээр Ардчилсан намын угшилтай эдгээр хүмүүст ял оноосон үйл явц нь Эрүүгийн хуулийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэсэнтэй харшилж байна.Хууль тэгш үйлчлэхгүй нийгэмд хүн ямар итгэл үнэмшилтэй, ямар ирээдүйг төсөөлж амьдрах вэ? Гахай хуулиас дээгүүр байж, бусад нь хуульд захирагдах нийгмийг МАН бий болголоо гэж ойлгох нь бодит үнэн болж байна. Төрийн дээр нам байлгахгүй гэдэг сонголтыг бид 30 жилийн өмнө хийсэн. Энэ сонголтыг үгүйсгэж байна гэж ойлгож болох нь. Ардчиллын үзэл санаа тээгчдийг намнадаг “ухаалаг” төр, албан тушаал наймаалдаг “ухаалаг” төр, төрийн эрх барих байгууллагын шийдвэрийг гүйцэтгэснийхээ төлөө ял авдаг “ухаалаг” төр бий болсон юм байна.

Гэхдээ энэ “ухаалаг” төрийн эздэд Монголын сонгогчдын тал хувь нь санал өгөөгүй. Зургадугаар сарын 24-нд болсон санал хураалтаар нийт сонгогчдын 44,95 хувь нь МАН-ын төлөө саналаа өгсөн.

Үлдсэн 55 хувийн санал “ухаалаг” төрийн эсрэг байсан гэдгийг сануулахад илүүдэхгүй.

Сонгогчдын 55 хувь нь коммунист угшилтай МАН-ыг ухаалаг гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Ардчиллын үзэл санааг тээгчдийг онилон ял оноож байгаа нь зургадугаар сарын 24-нд МАН-ын эсрэг санал өгсөн 55 хувийг онилж байгаа хэрэг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
41
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

103 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-20 139.5.217.48

Ariunzaya, naad eemeg meemgee bolioch Sanaa zovmoor yum, naad Saraagaasaa suralts da! Chi yamar jujig shiind toglokh gej b gaa bish!

Avatar

Зочин 2020-07-20 64.119.25.2

Сонгуулийн дүнг харахад улсын хэмжээнд ч тэр аймаг орон нутгийн хэмжээнд ч тэр нийт санал өгсөн сонгогчдын 44,9 хувь нь МАН -д, 44-46 хувь нь АН-д, үлдсэн 6-9 хувь нь бусад нам эвсэл, бие даагчдад саналаа өгсөн байгаа нь Ардчилал-ыг хэрхэн дэмжиж буйг харуулах нэг үзүүлэлт мөн.Харин сонгуулийн системийн буруугаас УИХ-ын суудал, өгсөн санал 2-ын хооронд ихээхэн ялгаа гарч, иргэдийн санал бодьтой тусахгүй байгаа нь тулын үнэн болно

Avatar

Зочин 2020-07-20 202.9.46.231

Сая сонгуулиар ардчилал ялагдсан гээ хэн яриад бна аа нийт сонгогчийн 60 хувь нь ардчилсан хүчинд өгсөн бна тэгэхээр МАН ний 40 хувь нь ялагдсан бгаа биз дэ

Avatar

Зочин 2020-07-20 182.160.0.144

МАН үнэхээр МАНгар нам. Системтэй бодлого, хуулийн үзэл санаа гэдгийг мэддэггүй муйхар мангар хүмүүс….. Энэ саяын сонгуулийг илт санаатайгаар луйвардсан.

Avatar

зочин 2020-07-20 66.181.187.214

гадаадад төгсөгчдийн ихэнх нь хуурамч дипломтой шүү_ төлбөрөө төлсөн л бол диплом бэлэн. тэд юу ч мэдэргүй албан тушаал горилогч авилгалч байдаг Жишээ нь Баярцогт жинхэн 10 сая долларийн авилгал авахын тулд яаж ажилласныг харлаа

Avatar

Зочин 2020-07-20 66.181.181.158

МАНАН-гүй МОнгол , жинхэнэ ардчилал лав л бид үзэхгүй бололтой. 666 муу ёр ч зөв хэлсэн бололтой. Одоо ахиад 50 жил болж байж нэг юм ардчилал болох юм уу

Avatar

Зочин 2020-07-20 92.60.4.70

Ардчиллын үзэл санаа тээсэн АН гэж Монголд байхгүй, Харин хэт барууны, харгис үйлдэлтэй, улсыг түйвээгч, улстөрийг бузарласан АН бол байгаа нь бодит байдал. Хувьчлал, ардчилал нэрийн доор энэ орныг үгүйртэл идсэн этгээдүүдийн нам бусуу. Үүний эсрэг хатуу байр суурьтай ажиллаж байгаа Ардын намд тэд хорсох нь аргагүй. Намын рейтингээр сонгууль явуулаагүй байхад 55% гэж байхгүй. Сонголтод хэн түрүүлсэн нь эрхээ авдаг, ард нь байгаа үй олон хүний оноог нийлүүлж эхний хүн руу дайрдаггүй юм даа

Avatar

Монгол ард 2020-07-20 92.60.4.70

Ардчилал гэдэг юм Монгол улсыг сүйтгэж доройтуулж уруудуулдаг "хогийн" үзэл санаа гэдэг нь сүүлийн 30 жилд тод харагдлаа.

Avatar

zochin 2020-07-20 176.166.205.186

Танай сайт Ардын намаас ял авсан хүмүүсийг яагаад бичихгүй байгаа юм. Ардчилсан намд олон удаа боломж олгосон. Энэ хугацаанд улсаасаа эд хөрөнгө хумсалныг нь л яллаж байгаа байлгүй дээ Ардын болонэ Ардчилсан намд ч хулгайчууд байгаа. Нэг нь нэгнийхээ харыг гайхаад байх хэрэггүй. Танай сайт яагаад ХХБ ны талаар болон Элбэгдорж, МАНАН ийнхны хулгайг бичдэггүй юм бэ?

Avatar

Хулгач монгол 2020-07-20 192.82.67.12

Хулгайч ард түмэн хулгайч нараал гаргалаа баяр хүргэе

Avatar

Яринпил 2020-07-20 59.153.113.184

Д.Нарантуяа чи битгий их мэдэмхийрч унгас алд

Avatar

Яринпил 2020-07-20 59.153.113.184

Хоосон, дүр эсгэсэн ардчилагчид. Нэг их сүрий ардчилал хэмээн цээжээ дэлдэж, түүгээр халхавч хийн луйвар, хийж идэж ууж явсан шүү дээ. Баярцогт Да.Ганболд Бямбасайхан Ариунсан нар шангаа хүртсэн. Эдгий эдийн засгийг өөр харсан нь хаана байнаа. Ёстой унгас алдваа. Оюутолгойн төслөөс монголчууд юу ч олж долоохгүй нь тодорхрй болсон. Эрдэнэтийн 49 хувиа төр арай гэж авч үлдлээ.

Avatar

зочин. 2020-07-20 202.55.188.40

Юугаа хуцаадбайдаг юм.ЖДҮ чид чинь байгаа биз дээ.Нямбаатар Занданшатар ..

Avatar

Зочин 2020-07-20 176.166.205.186

ЖДҮ бол задгай мөнгө Гэхдээ хулгай луйвар мөн

Avatar

Малчин 2020-07-20 192.82.70.29

ЯААГ ҮНЭНДЭЭ ЭНХТҮВШИНГИЙН ҮГ ХҮҮКИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ. ТЭРИЙГ НЬ ХҮҮК ОЙЛГОХГҮЙ НЬ ХАРАМСМААР.

Avatar

Солонгосоос 2020-07-20 5.136.163.255

Сэтгүүлч нэррэй жав жав гэсэн хүүхнүүдийн хатгалнаармуухай, өөдрөг биш зүйл ярьж хэлэлцэхээ зогсооё оо, хүмүүс ээ

Avatar

Зочин 2020-07-20 5.136.163.255

Гэгээлэг өөдрөг зүйл бичвэл сайн бна, хов жив талцал,хэрүүлээс залхлаа сэтгүүлчид

Avatar

Зочин 2020-07-20 176.63.23.193

Худлаа амьтны толгой эргүүлээд. Баярцогт эхнэрийн компаниараа дамжуулан 65 тэрбумын гэрээ Оюу толгойтой хийсэнд нь ял өгсөн. Түүнээс биш Оюу толгойн анхны гэрээг байгуулсан гэдэг үйлдэлд нь биш

Avatar

Зочин 2020-07-20 202.9.46.245

Баттулга Хүрэлсүх Оюун эрдэнэ нар нэг л хуурамч харагдаад байгаа шүү юу болох бол хөөрхий монголын минь тусгаар тогтнолоор тоглож алав даа

Avatar

Arvijah Borjgon 2020-07-20 78.82.130.85

Za tegeed olon yum hutsalgui zugeer ajiliig ni hiilgeldee naad hund cnini erh ni bga bizdee orkuudaa dandaa huniig muulna

Avatar

иргэн 2020-07-20 202.9.46.95

хүмүүст ял оноох гэмт хэргийн бүрдэл хир байсан гэдэгт ихэнх хүмүүс эргэлзэж байх нь ажиглагддаг. Гэтэл сая нөгөө АТГ дэлхийгээр нэг эрж хайгаад байгаа Сайханбилгийн Амеркаас Ерөнхийлөгчид хаягалсан захидал бүрч тодруулаад өгөх шиг сэтгэгдэл төрүүлэв. Амеркид явсаныг нь мэдсээр байж эрж хайж сүржигнэсэн мэдэгдэл хийж байгааг ард түмний толгой угааж байна л гэхээс өөр юу гэхэв. Энэ мэт жүжиг тавилт хэтэрч эцэст нь ажлаа хийж яваа жирийн хүмүүс хэн нэгний эсрэг шудрага үг хэлбэл гэмт хэрэгтэн болж

Avatar

Зочин 2020-07-20 66.181.161.4

Udaan zasag barih hamgiin osoltoi

Avatar

bas neg unshigch 2020-07-20 66.181.161.105

komment oruulna uu

Avatar

bas neg unshigch 2020-07-20 66.181.161.105

ardchilsan nam eswel ardiin namiinhan gej yrih n utgaa aldchihaad bainaa uchir n ed nar chin hoorondoo holildood bulegleed uchir toimoo aldchihsan yum bishuu ene humuusiig toroos zailuulj chadahgui baigaad l uchir baina…

Avatar

Odoo idej uuhgui l ajillaa 2020-07-20 150.129.140.20

Shorond orson humuus bugd idej uusan zavshssan ni notlogdood yavsan tul odoo bolio! Busad humuus ni uureel yavdag shdee

Avatar

Зочин 2020-07-20 59.153.112.219

Ардчиллын үзэл санаа тээсэн АН гэж Монголд байхгүй, Харин хэт барууны, харгис үйлдэлтэй, улсыг түйвээгч, улстөрийг бузарласан АН бол байгаа нь бодит байдал. Хувьчлал, ардчилал нэрийн доор энэ орныг үгүйртэл идсэн этгээдүүдийн нам бусуу. Үүний эсрэг хатуу байр суурьтай ажиллаж байгаа Ардын намд тэд хорсох нь аргагүй. Намын рейтингээр сонгууль явуулаагүй байхад 55% гэж байхгүй. Сонголтод хэн түрүүлсэн нь эрхээ авдаг, ард нь байгаа үй олон хүний оноог нийлүүлж эхний хүн руу дайрдаггүй юм даа

Avatar

Зочин 2020-07-20 66.181.186.24

Эдийн замгийн хөгжлийг толгойдоо маш сайн харж дээ. Баялгаа бүгдийг татвараас өөр юмгүй ашиглуулаад дээрээс нь хүүтэй өрөнд өрөнд идэгдэж байдаг…

Avatar

Зочин 2020-07-20 202.9.40.233

Хүрэлсүх лав л монголын хөгжүүлэхгүй юм байна. Дажгүй дажгүй хэд хэдэн хүн болж байгаа ч дэмий дэмий илүү олон хүн сайд, дэд сайд болов. Дэд сайд хэрэг байсан ч юм уу. Попордог шигээ ажлаа хийгээсэй дээ.

Avatar

БОЛД 2020-07-20 64.119.25.84

ЖДҮ-г идсэн МАН-ЫНХАН хэрэг хийгээгүй гэсэн үгүү энэарай хэтэрнээ!!!

Avatar

Санал 2020-07-20 203.91.115.55

Манай монголд хэтэрхий олон улс төрчид байна. Иймээс олонхийн санал авснаараа МАН ерөнхийд нь базаад, АН амлаж байсны дагуу гэр хороололоо хашаажуулах, 00 -жуулах цэцэгжүүлэх ажлыг , МАХН амлаж байсны дагуу бүгд барилга дээр ажиллах, ШИНЭ намынхан ноолуур, арьсан хувцасааар хангах, ЗӨВ хүнийхэн ард түмнээ үнэгүй энд тэндэхийн элдэв сургалт …..гэх мэт ажлаад байвал, хэрүүл тэмцэл, хоосон яриа нь багасаад улс хөгжих юм биш үү

Avatar

Зочин 2020-07-20 89.131.18.220

Ergvvteed Bai l daa. Yalsan ni bvjgee zahialdag bhgvi wu. Bvh wm MAN aas shaltgaalna. Edend 10,20,100 myangaar sanalaa ugdug ergvvnvvd l heregtei.Svvliin 30 jil ene ergvvnvvdiin too 3 aas 4 dahin usluu. Ingej l MANAN yaldag bhgvi wu.

Avatar

Зочин 2020-07-20 64.119.25.84

Яах аргагүй үнэн Төрийн шийдвэр гүйцэтгэсний төлөө шоронд ордог ЖДҮ-г хуугаараа хамсан МАН-ынхан энхийн цагаан тагтаа мэт баатар болдог нь шударга ёсуу ХҮРЭЛСҮХЭЭ Энэ бол монголын ардчиллалд аюул учирч буй хэлбэр биш гэжүү БАТТУЛГАА…Йим байвал та дахин ардчилалын далбаан дор нэр дэвших боловуу

Avatar

Зочин 2020-07-20 150.129.140.69

Тэд тэр ардчиллыг чинь амин хувьдаа ашиглаж өөрсдөө л баяжсан хүмүүс шүү дээ. Танай намынханыг бас хуураад эрх мэдэл, албан тушаал аваад хулхидчихсан байхад тэднийг өмөөрсөөр л байхуу

Avatar

Irgen 2020-07-20 192.82.74.87

Ardchilalin ner barisan xulgaichuudig shvvsen ni zob.Xarinch bagadsan shv.Odoo Elbegdorj,Bayr,Saixanbiligiig shvvj xorongiig ni xuraagaarai.

Avatar

Батс 2020-07-20 202.126.90.146

ТЕГ ын сувилагч мэргэжилтэй Бадрал л хөөрхий чирэгдэх шив. Тэр зайлуул дарга нарын тушаалаар нэг цаас бичцэн юм шиг байгаан. Онцлог нь тэрийгээ өөрөө ойлгохгүй байгаан.

Avatar

1206 2020-07-20 64.119.16.101

Ял авсан хэд л улс орны хөгжлийг толгойдоо тээж чаддаг бусад нь үгүй гэвэл өрөөсгөл зүйл. ОТ бол том, Монголд хэрэгтэй төсөл. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөө тэд тайлбарлах учиртай. Ёстой гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг болж байна доо. 2009 оноос АН-ыг угшилтай ЕӨК улс орныг чиглүүлж яваа гэдгийг ард түмэн мартаагүй л бна. Сонгуулийн систем нь нь ийм хойно, гонгиноод хэрэгггүй л дээ. 600 гаруй бие даагч, бусад хүчний хувь хэд бна, АН-ын хувь хэд бна, МАН-ы хувь 44,9% бол????

Avatar

Иргэн 2020-07-20 192.82.74.223

МАН-хан төсвийн мөнгө, төсөл, хөтөлбөр, хөгжлийн сангуудын мөнгөнөөс хулгайлж зувчуулдаггүй болоод л УИХ, төрийн албанд орохоороо баяжаад, өчнөөн саяын хөрөнгө хадгаламжтай болчихдог хэрэг үү?!?!?!? Ийм байдалд хүн итгэх үү. Өөрсдийгөө бүхнээс дээгүүр, хэн ч хэзээч эд нартай хариуцлага тооцож чадахгүй гэж бодоцгоочихсон нам дагаж баяжигсад. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй шүү. Бусдыг хэлмэгдүүлж тооцоо бодохоо болиочээ.

Avatar

Зочин 2020-07-20 43.242.242.59

Сэтгүүлч Д.Нарантуяа чинь өөрөө Сайханбилэгийн талын хүн учраас тэгэж бичих нь аргагүй. уул нь сэтгүүлчийфн ёс зүй гэж нэг юм байдаг. Буруу үйлдэл хийсэн бол хамаатны хүн ч байсан шүүмжилж бурууг нь зөвтгөж өмөөрөх ёсгүй байдаг даа. Манайд ийм юм огт байхгүй гэдэг нь түүхээр батлагдсан.Тэгээд ч энэ сайт чинь МАНАН-гийн сайт гэдгийг бүгд мэддэг. сайн юм горьдоод хэрэггүй

Avatar

Зочин эт 2020-07-20 202.9.40.10

Одоо Дарханы 20 гаранхан жил болсон замыг хуулж хаясан нөхдүүдийг шалгаач.Сөрөг урсгалтай 4эгнээтэй болгоно гэсэн юм бол хажуугаар нь өөр зам тавьж болох байсан.хүмүүсийн дам яриагаар хуучин замын хуулсан гэж мөнгө цохиод бас хуучин гүүр даланг нь дахин ашиглаад шинээр тавьсан гэж давхар мөнгө цохиж байгаа юм бишүү.

Avatar

Иргэн 2020-07-20 192.82.74.223

Харин тийм, зам тавих засах чинь бас нэг мөнгө идэх арга болчихсон

Avatar

Зочин 2020-07-20 43.242.242.59

Ардчилсан Ерөнхийлөгч, ардчилсан Ерөнхий сайд гэж юу байсан юм бэ. АН-ынхан өөрсдөө хүмүүсийг ялгаварлан намаар нь гадуурхдагаа болих хэрэгтэй. өөрсдөө л ийм нэр өгсөн. гэмт хэрэг хийсэн бол АН-ын угшил байна уу ямар хамаатай юм. Ял гарцаагүй байх шударга ёсны зарчим гэж байна. АН-ынхан төр барьж байхдаа маш олон хүнд ял завшуулсан. тэрэн шигээ бодоод байна. Муу муухай хүмүүсийг нийгмээс цэвэрлэх зээрлүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-20 89.131.18.220

Ugshil gej morin deer l yariad bh shig baidag wm. AN yn ugshiltai aduuny talaar l bicheed bgaa bololtoi.

Avatar

Guest 2020-07-20 202.126.88.179

Монголын шүүгчидэд хэргийн үнэн мөнийг олох гэсэн ойлголт байхгүй. Тэмээнээс ойччихоод ийм өндөр дээрээс унасан юм чинь үхсэн байлгүй яахав гэдэгтэй яг ижил үйл хийнэ. Буруутныг олоод өгөхөөр булзааруулаад хөнгөн шийтгэлтэй зүйл ангиар шийтгэсэн болж олонд харагдахыг хичээнэ. Дээр нь тэдний бөндгөрийг нөгөө НАМ ГЭГЧ МАНГАА, ӨНДӨР СЭНТИЙД МӨРГӨХ СЭТГЭЛ, МӨНГӨ гурав удирдана.

Avatar

самдан 2020-07-20 182.160.36.195

АН-ынхан хамаг мөнгө хамчихсан, улс орныг ядууруулахын зэрэгцээ гадныханд худалдчихаад сууж байхад ял өгөхгүй хэрэг үү Нарантуяа чи хамтарч идсэн учраас матрын нулмис дуслуулж байгаа юм байна л даа АН хоёр удаа засгийн эрхийг аваад ямар байдалд улсаа оруулаад хүлээлгэж өгсөн билээ. Та нарт ялангуяа нарантуяа чамд Улаанбаатар зочид буудлынхаа өмнө зогсдог ажлаа үргэлжлүүлсэн чамд ч бусдад ч хал балгүй юмсандаа Харин үнэлгээ чинь буурсан гэдгийг ойлгоно биздээ. Найзууд чинь хэлэх байлгүй дээ

Avatar

Зочин 2020-07-20 73.92.12.67

….Удахгүй Ардчилсан намын угшилтай Женко Батлага гэгч этгээд олон жилийн ял авах өдрөө хүлээж байгаа… Эсвэл тэр Ардчилсан намынх биш Едор намын гишүүн болсон уу ????

Avatar

Д 2020-07-20 210.137.44.100

Гэм буруутай этгээдийг шийтгэх нь зөв, гэвч намын ялгаа гаргалгүйгээр төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй бусуу. Улсын баялагийг хуваалцаж, хулгайлж баяжсан гэмтэн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг.

Avatar

ЗОЧИН 2020-07-20 202.9.40.98

1. ТҮҮХ ДАВТАГДДАГ. 1930-ААД ОНЫ ЭХЭЭР ГЕРМАН, ФРАНЦ УЛСАД ТӨГССӨН ЗАЛУУСАА ШОРОНД ХОРЬЖ, УЛМААР ЗӨВЛӨЛТ ОРОСЫН НӨЛӨӨНД ОРЖ 70 ЖИЛИЙГ ӨНГӨРҮҮЛСЭН. 2020 ОНД ГАДААДАД ТӨГССӨН ЗАЛУУСАА МӨН Л ШОРОНД ХОРЬЖ ЭХЛЭВ. ОРОСЫН НӨЛӨӨ ИХЭССЭЭР Л …

Avatar

Чиний хэлсэе улс бугд орост тегссен 2020-07-20 66.181.186.16

Тэнэгээ Германы нелеенд 1930 онд орсон бол англи, америк, зевлелтийн холбоотны цэрэг 1945 онд эзэлж аваад юун тусгаао улс гоминданы дараа Саогийн хятадын улс бодох байсан. Харинч манай евгед ухаантай тулдаа тэр уеийнхээ ганц гарцыг одэ тусгаар улсаа авч улдсэн

Avatar

ВТФ 2020-07-20 66.181.178.39

Нэг талдаа зөв, нөгөө талдаа хулгай хийсэн хүн нэртэй оронцогуудыг өмөөрч байгаан, хулгайч хулгайчаа өмөөрч байгаа мэт…😢

Avatar

Mgl 2020-07-20 202.126.88.142

Mongol hurdan muhuusei

Avatar

Зочин 2020-07-20 103.26.194.23

Ард түмэн бүү дэмийн хашгир надад эрх мэдэл байна тийм учраас Жду-гийн Я.Содбаатарт шадар сайдын албан тушаалыг бэлэглэсэн дургүй хүмүүс хол х** 2020 оны эхний хагас жил биш шүү харин 2020 оны 7 сар гэдгийг сануулья одоо та нарын эрх мэдэл гэж байхгүй сонгууль дууссан. Хамжлагат ёсыг дээдлэн Ө.Энхтүвшингийн хүүг дэд сайд болгосон одоо хэн юу надтай ярих юм вэ надад эрх мэдэл байна сонгууль дууссан шүү

Avatar

Зочин 2020-07-20 202.179.27.129

55 bolood olonx boloxgui yasan yum tegeed

Avatar

Huuli 2020-07-20 202.70.34.70

Shyyh bol MAN-d hamaaralgyi shyy dee. Haraat bus shuuh.

Avatar

Баатар 2020-07-20 202.9.40.71

Манын Ждүчид концесчид тендерчид бусад ХЭДС, ТЭДСангуудын цѳлмѳж хоосолсон хулгайч авилгачид энэ удаагийн Засгийн газар улсын их хуралд тухлан сууж байгаа нь банк дампууртал казинодсон Ждүчин хулгайч Хүрэлсүхийн шудрага ёс юм байхдаа энэ янзаараа явбал Ливийн удирдагч Каддафи, Румыний Чаушеску зэрэг тѳрийн толгойд байсан хүмүүсийн хувь тавилан монголд давтагдаж мэдэх байх шүү

Avatar

чойжоо+сумьяа+сү+миеэ+мөнхбат 2020-07-20 66.181.183.105

бид хүүкззс засагаа авна аа, яахав ОН н сонгууль өнгөрөг , бидэнд төлөвлөгөө бий…../сөрөг хүчний 14 кноп др 25 бхд болно, одоогоор 23 кноптой болоод бна даа/.

Avatar

Зочны индэр 2020-07-20 66.181.176.53

Шадар сайддаа ажлын амжилт

Avatar

Зочин 2020-07-20 202.126.88.58

Пялдага лаларьэ

Avatar

Болорцэцэг 2020-07-20 150.129.8.14

Хүрэлсүхийг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгах хэрэгтэй, тухайн үкд Шадар сайд байсан

Avatar

Зочин 2020-07-20 64.119.27.17

АЛБАН ТУШААЛ ДАВУУ БАЙДЛАА АШИГЛАЖ ЖДҮ ХУЛГАЙЛСАН ШИМЭГЧИД АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ УУ ??.? ОЙМС МАЛГАЙНДАА МӨНГӨ ЧИХЭГЧДИЙГ БАС ЯЛЛААЧ… ОТ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭСЭН ЗОРИГТ МАН ХАЙЧСАН БЭ ???? МАНЫНХАН ЯАГААД
ЯЛГАРЧ ҮЛДЭЭД БГААМ БЭ ???? АЛАГЧЛАЛ БИШ ҮҮ ??? 14 ТЭРБУМ 280 САЯ $ ХАЙЧСАН БЭ ???
ЭНЭ 30 ЖИЛД ХАМГИЙН ОЛОН ЖИЛ ТӨР ДЭЭР САНДАЙЛЖ БАЯЖИГСДЫН БҮГДИЙНХ НЬ ХӨРӨНГИЙГ ХУРАА . АДУУНД АЛАГ БИЙ ААВЫН ҮРСЭД АЛАГ БАЙДАГГҮЙ

Avatar

зочин 2020-07-20 59.153.113.144

МАН-ын шинэ босогчид Миеэгийн фракцаа амжилттай дарж хамгийн гол хүн болох Ж. Эрдэнэбатыг шоронд хийж амжлаа. Одоо ардчилсан намыг босч ирэхгүй болтол дарах аянд гарсан, амжилттай ч явж байх шиг байна. ер нь бол дангаар ноерхох, ганц намын систем тогтох өнгөндөө орчихлоо. одоо тэгээд энэ замаараа хэдэн жил яваад буруу явснаа мэдэж дахин зөм замдаа орохыг мэдэхгүй. улс орны хөгжил удааширч хүмүүсийн амвдрал шал утгагүй өнгөрөх нь харамсалтай юм даа

Avatar

Зочин 2020-07-20 64.119.27.17

КИМ ЧЕН УНЫ ХОЙД ДҮРҮҮД БОЛОХ ГЭЭД БГАА МАГТААЛААР БУЛУУЛЖ БУЙ ИДЭГЧ ПАРАЗИТУУДЫН ЭСРЭГ БАС ДУУГАРДАГ ГАНЦ НЭГ СЭТГҮҮЛЧ БДАГ Л ЮМ БНАДАА

Avatar

Баатар 2020-07-20 66.181.182.147

Энхтүвшин гэж ханаж цаддаггүй бэрд бнаа. Золбоогийн томилгоог хүчингүй болгох хэрэгтэй

Avatar

зочин 2020-07-20 66.181.176.102

Хуурамч ардчиллын цаддаггүй уяаны гөлгүүд улс оронд тогтворгүй байдал үймээн самуун дэгдээх санаатай явуулга хийж янз янзын зүйл бичиж идэвхтэй бусармаг ажиллагаа явуулж байна Хүмүүсээ үүнд бүү авт

Avatar

Иргэн 2020-07-20 66.181.161.80

Монголд шударга шүүх 30 жилийн дараа сэргэж байгаад баяртай байна, дараагийн гэмт хэрэгтнүүдийг ялаас чөлөөлөхийг санаархсан захиалгат бичлэг юм бишүү, гэмт хүмүүс гэлбэлзээд эхэллээ.

Avatar

Зочин 2020-07-20 202.126.89.212

Заа даа Хүүк ч худлаа гэдэг нь томилгооноос эхоээд харагдаж бн. МАН сайндаа биш АН үнэхээр муу бсанд л учир бн

Avatar

ИРГЭН 2020-07-20 202.179.15.3

ЖДҮ Ч ДЭЭ НАМНАСАНГҮЙ АРДЧИЛЫХАНЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА . МАНЫХАНТАЙ АЛАЛЦАХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ ЭД БОЛ МОНГОЛЫН ДАЙСАН ..БОЛЖ ОДОО УЛСАА ХОРЛОН ХУВААХ Л ҮЛДЭЖ . ШИНЭЭР СЭТЭГЭГЧИД ХУУЧИНСАГУУД ГЭЭД ХУВААГДВАЛ ТААРНА.ЯЛЗАРСАН МАНААС Л БҮХ ЗҮЙЛ БОЛЖ БАЙНА.

Avatar

ИРГЭН 2020-07-20 202.9.46.177

ХЭРЭГ ХИЙСЭН Л БОЛ АЛЬ НАМЫН ХЭН БАЙХ НЬ ХАМААГҮЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ТӨРГҮЙ ХУУЛЬГҮЙ ЮМ ШИГ ТОНГОЧИХЫГ БИД 30 ЖИЛ ХАРЛАА, ҮҮНИЙГ АРДЧИЛАЛ ГЭЖ ОЙЛГОЖ БГА БОЛ ЭНДҮҮРЧ БНА.

Avatar

ИРГЭН 2020-07-20 202.9.46.177

хэрэг хийсэн л бол аль хамын хэн байх нь хамаагүй хариуцлагаа хүлээх ёстой. төргүй, хуульгүй юм шиг дураараа тонгочихыг ардчилал гэдэггүй байх.

Avatar

МОНГОЛ 2020-07-20 202.179.15.3

МАНЫ ХАН ЭСРЭГ БОДОЛТОЙ ХҮМҮҮСЭЭ НАМНААД ЭХЭЛСЭН ЮМ БИЗ ДЭЭ НЭРТЭЙ ГЭЭР НЬ УЛСАА ХОЁР ХУВААЖ БАЙГААД БАЙЛДВЭЛ ЯАСЫН %? АЛИВАА НИЙГЭМД НИЙГЭМИЙН ДАВХАРГУУД ҮРГЭЛЖ ТЭМЦЭЛДЭГ ? ӨС ХОНЗОН САНЦГАЙДАГ ? ХОЙШДОО ЯАХ ВЭ МАН ЭХЭЛСЭН ХАРИУЛТЫГ НЬ АРД ТҮМЭН ҮҮРЭХ ҮҮ? МАН ТҮҮХЭНДЭЭ ДАНДАА МОНГОЛЧУУДАА ХОРЛОЖ ИРСЭН? ЭНЭ ЯГ ЯАГААД ВЭ?

Avatar

ИРГЭН 2020-07-20 202.179.15.3

МАНЫ ХАН ЭСРЭГ БОДОЛТОЙ ХҮМҮҮСЭЭ НАМНААД ЭХЭЛСЭН ЮМ БИЗ ДЭЭ НЭРТЭЙ ГЭЭР НЬ УЛСАА ХОЁР ХУВААЖ БАЙГААД БАЙЛДВЭЛ ЯАСЫН %? АЛИВАА НИЙГЭМД НИЙГЭМИЙН ДАВХАРГУУД ҮРГЭЛЖ ТЭМЦЭЛДЭГ ? ӨС ХОНЗОН САНЦГАЙДАГ ? ХОЙШДОО ЯАХ ВЭ МАН ЭХЭЛСЭН ХАРИУЛТЫГ НЬ АРД ТҮМЭН ҮҮРЭХ ҮҮ? МАН ТҮҮХЭНДЭЭ ДАНДАА МОНГОЛЧУУДАА ХОРЛОЖ ИРСЭН? ЭНЭ ЯГ ЯАГААД ВЭ?

Avatar

зочин 2020-07-20 66.181.161.105

Монгол ноёдууд бие биенээ барьж иддэг нь цусанд нь байдаг юм өө … Байгалын жам гэхүүдээ ..Женко , Хүүк хоёрыг ч гэсэн тун удахгүй, ОюунЭрдэнэ , НямБаатар нар нь барьжж иднээ … харжаагаарай …

Avatar

MONGOL 2020-07-20 43.242.243.193

gaigui bhaa harin chamaig chinii ene horon sanaa l barij ideh bh,mongol badranaa ,devjinee,deeshilneee

Avatar

Ард 2020-07-20 202.126.88.36

Хүүкийн сэлэм өнгөрсөн 4 жил шударга бусын эсрэг хуйндаа байсан. Ард түмэн ээ ядуурлаас гаргахын төлөө одоо л хуйнаасаа гаргадаг цаг. Нийтийн баялагийг тэгш хүртээхийн төлөө Сэлэм ээ эргүүлэх цаг болсон.

Avatar

Зочин 2020-07-20 139.5.218.196

Нарантуяа гэгч энэ авгай ардчилсан намын луйварчидыг өмөөрч бичих гэж үнэхээр тарихаа гашилгаж дээ. Даанч тэднийх нь нүгэл нь их юм даа. Тэр нүгэл нь үр хойчдоо тусдаг гэдгийг ойлгодоггүй исусууд юм даа . НАРАНТУЯА чамд ч гэсэн адилхан

Avatar

Д. НАРАНТУЯА 2020-07-20 202.131.225.150

Д. НАРАНТУЯА БИТГИЙ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ЮМ БИЧИЖ БАЙ ШҮҮХИЙН ӨМӨН БҮГД ЭРХ ТЭГШ БАЙНА ТЭР ЖДҮ ЧИНЬ ПРОКУРОР ДЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ШҮҮХРҮҮ ШИЛЖИХЭЭР БУРУУТАЙ БОЛ ЯЛАА АВААД Л ЯВНА. ЧИ ЯАГААД Ж.ЭРДЭНЭБАТ НОМТОЙБАЯР НАРЫН ТУХАЙ НЭГ Ч ҮГ БИЧСЭНГҮЙ ВЭ СЭТГҮҮЛЧ ЮМ БОЛ СЭТГҮҮЛЧ ШИГ БАЙ БИТГИЙ ФЭЙС БҮҮКИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ШИГ БАЙ ОЙЛГОО

Avatar

зочин 2020-07-20 66.181.161.105

Ж.Эрдэнэбат , Н. Номтойбаяр нарыг бол Хүрэлсүхийн захиалга гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой шдээ ..

Avatar

иргэн 2020-07-20 43.242.242.6

Д. Нарантуяа гэгч худлаа мөөрөхөө боль. Чи улс төржих гээд байгаа бол шүүхийг хэн томилдогийг сана. Үнэхээр улс төржиж байгаа бол танай женко чинь өс хонзонгоо аьч байгаа хэрэг. Гэхдээ улс төржиж ял өгсөн гэж бодохгүй байна. Угаасаа АН төр барих гэж самарсан тэрнийхээ горыг амсаж байгаа нь тэр

Avatar

ман 2020-07-20 49.0.140.26

ХУЦХАА БОЛИО

Avatar

сү.батболд 2020-07-20 66.181.183.105

бид үүнийг л эсэргүүцээд нэгдэж эхэлж бгаам, 12 сард 2 р ээлжээ хоолонд оруулахаар үгсэж бна, бидэнд 25 хан кноп хэрэгтэй л дээ бараг бүрдэж бна…сөрөг хүчний 14 кноп бэлэн бгаа ккк…

Avatar

Барилгын инженер 2020-07-20 103.68.107.106

Барилгын салбар ер нь ямар гэм хийсэн гэхээрээ дандаа шоовдорлогдож байдаг юм бэ гайхаад байх юм. Яамны удирдлагуудаасаа аваад харъяа байгууллага болох Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпораци гээд бүгд мэргэжлийн бус хүмүүс дүүрчлээ ш дээ. Арай л хэтэрч байна. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчин зөндөө байна тэд нарыг ерөөсөө авч хэлэлцдэггүй. Дандаа шахааны хоосон толгойнууд. Барилгын салбар бол дампуурч байгаа шүү бодлогын төвшинд. Үүнийг анхаарах цаг болсон доо Хүрэлсүхээ !!!!!!!!

Avatar

Uuchilaarai! 2020-07-20 182.160.35.88

Sanjiganasan eemeg zuusen said huuhenii neriig ni ch medehgui l dee. Gehdee toriin tushee bolson hun tumnii nudnii omono tolov tuvshin bh ni zuitei bolov uu. Toriin ordond orohod egertei ,emegtei ali ni ch djens omsvol oruuldaggui gedeg biz dee. Minii imij ymar baih ni chamd patlii ch ugui geh bah l daa. Gehdee l toriin ton tushee hun gil tsal baih ni zohimjgui baidag ym bilee. Tom tom toriin zutgelten emegteichuudiig neg haraad avahad iduulehgui shuu ohin mini

Avatar

Энхтүвшин өгөр толгой 70 нас хүрч байгаа биз дээ 2020-07-20 64.119.23.242

Энхтүвшин өгөр өвгөн өдийн насалчихаад амьдралын мөн чанар гэдэг юмыг ойлгоогүй яваа чинь харамсалтай байна.
Насаараа Монгол төрөөс зусалсан. Хүү чинь дэд сайд болохгүй бол үхлээ юу чи.
Хүү чинь хүнийхээ хувьд төрсөн эхээ дууриасан чамаас хамаагүй дээр хүн гэдэг юм билээ.
Сайд болох цаг нь ч, нас нь ч , чавдар нь ч болоогүй байна. Яахнав чи энэ хүүг түмний хараалаар булуулж.
Өгөр Энхтүвшин чи хүүдээ нүгэл нэмэж байна. Амьдралын мөн чанарыг мэддэг байвал үлдэх хойч үед чинь хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-20 202.21.99.42

Нийт сонгогчдын 60 хувь санал өгсөн. Тэдний 44 хувь нь гэхээр нийт сонгогчдын 25 хувийн саналаар МАН төрийн эрхийг гартаа авсан шүү дээ. МАН-ыг сонгоогүй 75 хувь одоо босох цаг нэгэнт иржээ.

Avatar

75% ULS ORNIIHOO OMNOOS BOSOHGUI harin ELBEGDORJIIG SHUDRAG SHUUHIIN OMNO AVCHIRAHAAR BOSNO 2020-07-20 103.26.193.130

chadahguieeee ta nariin ter hudal urialga hol yvahgui,ter mongol ulsiin BAATAR bat-uul chin yalaa,traktorchidiig urialaad ovliin huitend yaj SUH-iin talbaid bosoj blaa,getel onoodor ui bolov ter traktorchidiin 40% huvi ni shoroond bulagdaad nas barsan bn,uldsen ni ugeegui yduu amidarch bn,harin BAT-UUL guia ELBEGDORJ guia nasan turshdaa heden ue-eeree ideed barahgui hurungutei heden terbumiin house-nd mongoliin terguun luivarchin sahal Erdenebilegteigee ailsan amidrad $$$-oor booljood jargaj bn

Avatar

Уншигч 2020-07-20 66.181.189.35

Нийтлэл бичигч солиот минь нэрээ тавьчих.чам шиг юмны бичсэн захиалгын юмыг унших хүн байхгүй.ард түмэн сонголтоо хуулийн дагуу хийсэн.луйвар хийсэн бол нам ялгалгүй ял эдлэх ёстой.чам шиг солиот үргэлж намчирхаж хэдэн төгрөг олдог юм.олсноо дуугүй гудар

Avatar

Зочин 2020-07-20 43.228.131.110

Хол очиэ х** МАНгараа

Avatar

Зочин 2020-07-20 43.242.243.218

Монголд дарангуйлал хэлмэгдүүлэлтийн тогтолцоо буй болж байгаа нь харамсалтай

Avatar

Дд 2020-07-20 66.181.161.118

МАНАН СӨНӨВ МАНАН МАНДТУ ГАЙ

Avatar

ELBEGDORJOO CHINII HORON SANAA BIELEHGUI 2020-07-20 103.26.193.130

za bolidoo mongol odool 1 shudraga es togtoh ,30 jiliin aldaag zasah geed udirdlaguud ni negdeed mongold hugjliin salhi unerteed ireheer mongoliig hagalan butargah togtvorgui baidal uusgej mongoliin toroor togloh geed Elbegdorjiin ene site ,uunii ard bgaa Elbegdorj unend guitsegdeed irehdeee baij ydaj hor nairuulj hov bazaaad mongoliig nuraah ,horloh gesen sanaagaar ingej eldev zohiomol zuil bichij ard tumniig urialah uim ,ene muuhai sanaa hezeech bielehgui ard tumen bid negdej uunii esreg ..

Avatar

anhnii ARDCHILAGCH NERIIN DOR HONINII ARIS TOHSON CHONONUUD 2020-07-20 103.26.193.130

ene ANHNII ardchilagch gedeg ulig bolson yvuurgui ugee bolih heregtei,harin ANHNII ardchiliin ner barisan ulaan luivarchid,ANHNII luivarchin MANANgaar ovogloson eronhiilogch,ANHNII reketchin eronhii prokuror,ANHNII niislelchuudiigee huuteigee niilj luivardsan hotiin darga,ANHNII eh ornoon gadniihand zarchihaad orgon zailsan eronhii said,ANHNII dur esgesen ardchilagchid,ANHNII 3 say ard tumnee yduuruulj 30-han ger buliig bayjuulagchid,ANHNII ardchilaliig bulshlaj boonooroo shorond yl edlegchid

Avatar

Зочин 2020-07-20 202.21.96.134

Нэргүй нийтлэгч нөхөр одоо яг юу гэх гээд байгаа юм бэ? Миний бодлоор энэ байдлаараа ажиллавал Хүрэлсүх 2024 ялах нь гарцаагүй. Ард түмэн дэмжинэ. Боловсрол тааруу, улс орныг удирдах чадваргүй дарга болно гэж гүйдгээ болих хэрэгтэй. Эхнээсээ гор нь гарч бна. Сайн сайхан цаг ирж явна. Монголчууд одоо л нэг нар үзэх нь. Нөгөө Чимгээ Содномдаржаа гээд хүмүүсээ энэ төр нь хэзээ шоронгоос суллах юм болоо? Хүний амьдралаар тоглож болохгүй. Монголчууд үүнийг хүлээж суугаа.

Avatar

Иргэн 2020-07-20 167.160.90.54

ЭНЭ БАЙДЛААРАА МОНГОЛД ИРЭХ ЖИЛ МАШ ТОМ МӨРГӨЛДӨӨН ҮҮСНЭ ШҮҮ.
САЙН ЗҮЙЛ ОГТООС БИШ.!
55% – н САНАЛЫГ ДОРОМЖИЛЖ ДАРАНГУЙЛЖ БАЙГАА ЦАГТ НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ОГТ БАЙДГҮЙ ОНОЛ БАЙНА .
МАН-ын ЭНЭ БАЙДАЛД ИРЭХ ЖИЛ НИЙГЭМ ХҮЛЭЭХ ТЭНХЭЛГҮЙ БОЛНО ЦАГ ХУГАЦАА Л ХАРУУЛАХ БХ

Avatar

ЗОЧИН 2020-07-20 202.126.90.83

АН ПАРЛАМЕНТАД ОЛУУЛАА БОЛЖ ЗАСАГ ТЭРГҮҮЛЖ БАЙХ ҮЕДЭЭ ӨӨРСДИЙНХӨӨ ГИШҮҮД БОЛОН БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДЭД ЯЛ ОНООСОН БОЛ РЕЙТИНГ НЬ ӨНДӨР БАЙХ БАЙЛАА. МАН МӨН АДИЛ. ХАРИН АЛЬ НЬ ТЭГСЭНГҮЙ. ЭНЭ 2 НАМ ӨС ХОНЗОНГИЙН СЭДЭЛТЭЙ БАЙГАА НЬ ДААН Ч ХАРАМСАЛТАЙ. ХУЙВАЛДААНЫ ШИНЖ ХАРАГДААД БАЙНА ДАА.

Avatar

Иргнг 2020-07-20 66.181.161.8

Шүх шударга байдаг гэдэгт итгээл үнэхээр шударга бол л авсан хүмүүс АН байх МАН байх хамаагүй Гол нь ҮАБЗ гэгч хуулийн багууллагынхаэд нөлөөодөг хуулийг баталсан МАН г иргэд маань сонгосоэд буруу байна

Avatar

зочин 2020-07-20 202.126.89.198

монгол улсыг намд хуваагаад уурын мунхагыг өөгшүүлэх зорилогтой бичээ юу дээ хө монголчууд буруу зөвийг мэддэг болсон шүү дээ

Avatar

Зочин 2020-07-20 202.72.247.58

Тэнэгээ наад нийтлэлээ сайн уншиж ойлго эргүү минь. 45% МАНд өгсөн.Тэгэхээр 45% нь зөв бурууг мэддэг болоогүй байна гэсэн үг.

Avatar

салдан 2020-07-20 182.160.36.195

Ёстой тэнэг н_ь чи өөрөө байна МАН-д 45 % өгчээ Харин танайхантхэдэнч санал өгөөгүй л байна шүүдээ 10-ын тоо нэмж хасч мэдэхгүй байгаагаа ойлго

Avatar

Иргэн 2020-07-20 202.9.46.85

МАН ын хулгайчид бүх мэдээллийн хэрэгслийг хүртэл эзэлчихээд, мөн иргэдийн ярих хэлэх эрхийг хүртэл боочихоод коммунист нийгмийг мөрөөдөөд байх шиг. АН ын угшилтай хэдийг шоронд хийчихээд хамтран хэрэг хийсэн МАН ын хулгайч С.Баярыгаа аваад үлдсэнийг иргэд харж л байна шүүдээ!

Avatar

Халх 2020-07-20 202.9.46.85

МАН ын хулгайчдын гар хөл болсон хуулийнхан С.Баярыгаа улайм цайм авч үлдээд байгаа нь үнэхээр ичгүүр. Монголын олон иргэд С.Баярын хэргийг мэдэж байгаа бишүү. Монголын газар нутаг ,газар дорх баялагийг гадныханд худалдаж, авилгалынхаа мөнгийг оффшорт нуучихаад, америкад 7 хаус авчихсаныг олон иргэд мэдэж л байгаа. Одоо шоронд нь хийгээч!

Avatar

иргэн 2020-07-20 202.70.34.70

Баяр одоо ял авнаа, санаа зоволтгүй, араас нь Хотгор шанагын Хүрэлбаатар гээд….. Шүүх шударга болж байгаа гэдэгт итгэж байна.

Avatar

Зочин 2020-07-20 59.153.85.93

Манай МАН ялсан учир сүр хүчээ харуулж л таараа.Та нар яаж ч чадахгүй.Энэ намараас та нарыг цөлмөөд өгнөө гайгүй.

Avatar

Зочин 2020-07-20 202.72.247.58

Тийм л сүрхий юм бол тэр С.Баяр болон ЖДҮ чиддээ хариуцлага тооцооч

Avatar

Nam bus irgen 2020-07-20 202.126.88.162

Nam dagaj daldganasan tsunh barigch doldoi. Ovoo gudarchee chi. Gedes chini tiirne dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж