Кинотеатрт кино үзэхдээ юуг анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

Кинотеатрт кино үзэхдээ юуг анхаарах вэ?

Кинотеатрт кино үзэхдээ юуг анхаарах вэ?

Цар тахлаас үүдэн  нэгдүгээр сараас хойш хаалгаа барьсан кино театрууд долдугаар сарын 9-нөөс үүдээ нээгээд байна. Үзэгчдээ хүлээн аваад 20 ч хоноогүй кинотеатрууд мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу үзвэрийн танхимдаа үзэгч хооронд  1.5 метрийн зай барих дүрмийг баримталж буй. Мөн үзэгчдийг кино үзэхдээ амны хаалтаа авахгүй байхыг анхааруулж байгаа юм. Эрүүл мэндийн яам  кинотеатраар үйлчлүүлэхэд  анхаарах дараах зөвлөмжийг гаргажээ.

Үйлчлүүлэгчдэд:

  • Амны хаалт зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх

Байгууллагад:

  • Биеийн халуун үзэх
  • Амны болон нүүрний хаалт зүүх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Үзэгчдийг суудал алгасаж суулгах
  • Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
  • Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх
  • Билетийн касс, худалдааны цэгүүдэд зай барих тэмдэглэгээ хийх
  • Агаар сэлгэлт тогтмол хийх, нэвт салхилуулах
  • Кино эхлэхийн өмнө танхимыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Гар угаах орчинг бүрдүүлж гарын цаас, саван байлгах
  • Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж