ЗӨСҮТ: Тарваганы мах идэх хүслээс болж дотоодод тахал дэгдэх аюултай | News.MN

ЗӨСҮТ: Тарваганы мах идэх хүслээс болж дотоодод тахал дэгдэх аюултай

ЗӨСҮТ: Тарваганы мах идэх хүслээс болж дотоодод тахал дэгдэх аюултай

ЗӨСҮТ: Тарваганы мах идэх хүслээс болж дотоодод тахал дэгдэх аюултай

Иргэдийн дунд тарваганы түүхий мах идэх нь биед сайн гэсэн ташаа ойлголт байсаар байна. Энэ нь шинжлэх ухаанд нотлогдоогүй ташаа мэдээлэл болохыг албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Эсрэгээрээ  тарвага агнаж, түүхий эд эрхтнийг нь хэрэглэснээр тарваган тахлаар өвчилж нас барах, улмаар олон хүнд халдварлах аюултайг ЗӨСҮТ-өөс анхааруулж байна. Гэвч хууль бусаар тарвага агнах тохиолдол гарч байгаа нь эрсдэл дагуулж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг хүний тарваганы мах идэх хүсэл олон хүний аминд хүрч болзошгүй гэж ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах иргэдэд сэрэмжлүүллээ. Тэрбээр “Говь-Алтай аймагт хоёр сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн нь сайн мэдээ ч цаана нь тарваганы мах идсэн тохиолдол эрсдэл дагуулж байна. Тарваган тахал бол өөрөө өвчлөөд зогсохгүй айл хотод аймаг сум, улс орон даяар тархах аюултай өвчин юм. Тиймээс иргэд ухамсартай байж тарвага агнахгүй, түүхий эд эрхтнийг нь эмчилгээний зориулалтаар ашиглахгүй байхыг анхааруулъя. Өвчилсөн байж болзошгүй тарвага л урхинд орж, нохойд бариулдаг. Учир нь тарвага бол маш сонор сэрэмжтэй амьтан” хэмээн анхааруулав.

Он гарснаас хойш улсын хэмжээнд  тарваган тахлын сэжигтэй 6, батлагдсан 3 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад нийтдээ 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байна. Тиймээс иргэдийг тарваган тахлаас сэрэмжтэй байхыг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-19 103.229.178.10

harhnii mah bas idej uzeerei tarvagnaas amttai shuu tarvaga iddeg nuhduud bol nugasgui durlana

Avatar

Зочин 2020-07-19 182.160.1.79

тахал гарчаад байхад ийм юм бичиж байгаа улстай юу ярихав, тусгаарлаад л … нь хүлээх хэрэгтэй.

Avatar

зочин 2020-07-19 66.181.161.126

tarvaganii mah shig amttai chanartai mah haach baihgui.

Avatar

Зочин 2020-07-19 202.9.46.150

th

Avatar

Зочин 2020-07-19 103.229.178.10

harhi bas amttai shuu idej uzeerei chamd taalagdah bolno

Avatar

Zochin 2020-07-19 66.181.161.126

Saihan shargal noodog idehsen.

Avatar

Зочин 2020-07-19 202.9.46.150

хэдэн зуун үеэрээ идэж амь амьдралаа залгуулж байсан тарвага хэмээх амьтаныг бүү хараа, Бидний үеэр тэнэгтэж байгаад өвчин тусаж буй нэг нь тэнгэртээ залбир. байгальдаа залбир,

Avatar

Зочин 2020-07-19 150.129.143.232

юун залбир малбир вэ. Хэдэн зуунаараа бас хэзээ ч идчихэв. тодорхой баталгаатай юм бичнэ шүү. Манжийн үеээс л өлсөж үхэхгүйн тулд идэж ирсэн

Avatar

зочин 2020-07-19 66.181.161.126

sh aagaad baigaaarai,anjiin ued mongolchuud noyorhogch elitevundestend tootsogddog baisan yum shuu. Manj nartai adil ajil hiihgui punluu hemeeh tsalin avch tatvar huraamjaaas uls dayaraa choloologddog baisan yum. Yum medej baij hutsaj bai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж