ЗӨСҮТ: Тарваганы мах идэх хүслээс болж дотоодод тахал дэгдэх аюултай

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

ЗӨСҮТ: Тарваганы мах идэх хүслээс болж дотоодод тахал дэгдэх аюултай

ЗӨСҮТ: Тарваганы мах идэх хүслээс болж дотоодод тахал дэгдэх аюултай

Иргэдийн дунд тарваганы түүхий мах идэх нь биед сайн гэсэн ташаа ойлголт байсаар байна. Энэ нь шинжлэх ухаанд нотлогдоогүй ташаа мэдээлэл болохыг албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Эсрэгээрээ  тарвага агнаж, түүхий эд эрхтнийг нь хэрэглэснээр тарваган тахлаар өвчилж нас барах, улмаар олон хүнд халдварлах аюултайг ЗӨСҮТ-өөс анхааруулж байна. Гэвч хууль бусаар тарвага агнах тохиолдол гарч байгаа нь эрсдэл дагуулж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг хүний тарваганы мах идэх хүсэл олон хүний аминд хүрч болзошгүй гэж ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах иргэдэд сэрэмжлүүллээ. Тэрбээр “Говь-Алтай аймагт хоёр сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн нь сайн мэдээ ч цаана нь тарваганы мах идсэн тохиолдол эрсдэл дагуулж байна. Тарваган тахал бол өөрөө өвчлөөд зогсохгүй айл хотод аймаг сум, улс орон даяар тархах аюултай өвчин юм. Тиймээс иргэд ухамсартай байж тарвага агнахгүй, түүхий эд эрхтнийг нь эмчилгээний зориулалтаар ашиглахгүй байхыг анхааруулъя. Өвчилсөн байж болзошгүй тарвага л урхинд орж, нохойд бариулдаг. Учир нь тарвага бол маш сонор сэрэмжтэй амьтан” хэмээн анхааруулав.

Он гарснаас хойш улсын хэмжээнд  тарваган тахлын сэжигтэй 6, батлагдсан 3 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад нийтдээ 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байна. Тиймээс иргэдийг тарваган тахлаас сэрэмжтэй байхыг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж