Хувийн таксичид жил бүр 80-90 хүний амиар "тоглож" байна | News.MN

Хувийн таксичид жил бүр 80-90 хүний амиар "тоглож" байна

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

Хувийн таксичид жил бүр 80-90 хүний амиар "тоглож" байна

Хувийн таксичид жил бүр 80-90 хүний амиар "тоглож" байна

Орон нутгийн замд гарч байгаа авто ослын 20 гаруй хувийг хууль бусаар тээвэр хийдэг таксины жолооч нар гаргаж байгааг тогтоожээ. Хувийн таксичдын дийлэнх нь Дархан-Эрдэнэт, Говьсүмбэр аймаг руу зорчдог байна. Автобуснаасаа хоцорсон болон яарч сандарсан иргэд хувийн таксичдыг сонгож амь нас, эрүүл мэндээ хохироосоор байгааг Автотээврийн үндэсний төвөөс сануулж байна.

Жил бүр 80-90 хүн хувийн таксичдаар үйлчлүүлж орон нутгийн замд амь насаа алддаг бол өнгөрсөн онд мөн л 90 хүн нас баржээ. Шалтгаан нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Орон нутгийн чиглэлийн автобус 60-70 км/цаг хурдалдаг бол хувийн таксичид 80-100 км цаг хурдалдаг байна. Ийнхүү хурд хэтрүүлснээр тухайн очих газарт 30 минутад л хүрдэг ч баталгаагүй тээврийн хэрэгслээр яарч сандран зорчих нь амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн улсын байцаагч Т.Батболд “Хууль бус тээвэрт хяналт тавьдаг ч зөрчил буурахгүй байна. Орон нутгийн замд 120-140 км/цаг хурдалдаг зөрчил арилдаггүй. Хурд бууруулах, хулгайн тээврийг зогсооход олон арга хэмжээг авч байгаа ч хурд хэтрүүлэх зөрчил гарсаар байна. Бид аян замдаа сайн явж ирсэн үү гэж асуудгаас бус хурдан явж ирсэн үү гэж мэнд мэддэггүй шүү дээ” хэмээв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-19 202.21.108.238

Хөдөө хотгүй хөдөлгөөн ихтэй зам бүрт 500м-1км тутам хурд сааруулагч тавьчихвал осол багасч магадгүй!

Avatar

зөвлөмж 2020-07-19 139.5.216.76

төмөр замын бүтээн байгуулалт хийж эхэлмээр юм. Энэ олон ажилгүй залуучууд байна.

Avatar

Зочин 2020-07-19 103.212.118.148

Хууль бус тээвэрт ХЯНАЛТ тавидагч бууралж чадахгүй гэж ярьж байгаа бол ажлаа өг!!!! Ийм гаж юм яриад сууж байгаа бол Монгол мөхсөн байна. Хятал улс чадаад байна. Монгол чадах л ёстой. Албан хаагч нар ажлаа хийхгүй байна. Замын эвдрал хурд ямарч хамаагүй. Ажлаа хий!!!!

Avatar

хүннү 2020-07-19 192.82.64.168

Тэд чинь мөнгөн гэхээр амиа тавидаг хүмүүс, бие биенээсээ өрсөж хүнээ авах гэж хагас солиотой болцгоосон хүмүүс, мөн орон нутгийн зорчигч тээврийн автобуснууд хэзээч 60-70-тай явдаггүй 100 явдаг. Тэднийг 80-90-тэй яваа машин гүйцэдэггүй юм.

Avatar

Зочин 2020-07-19 202.21.113.238

zamaa l zasaach. hudlaa buruu haisan humuus

Avatar

Зочин 2020-07-19 73.92.12.67

Гуцаач,дээрх зурган дээр байгаа ,жилд олон тооны хүнийг чад хийлгэдэг хувийн таксичны хөлөглөдөг буруу рультэй приусыг импортолж байгааг хориглож чаддаггүй төр засаг,МАН намаас энэ олон хүний амийг нэхэх хэрэгтэй. Харин хувийн таксичид төр засгийн аллагыг гүйцэтгэгч гар хөлүүд !!!????.Монголд буруу рультэй тэрэг жолоодон хэд хэдэн хүн дайраад алцан байхад,архи уугаагүй л бол сайн өмгөөлөгч аваад ялгүй гарна,зөрүүлээд ЗГ- аа шүүхэд өгсөн ч ялна.!!!!!!!

Avatar

Зочин 2020-07-19 59.153.115.84

Priuseer bish gazan sonatagaar haltuur hiidegsht

Avatar

Zochin 2020-07-19 66.181.183.251

Эрдэнэт рүү орой алба ёсны машин байдаггүй. Зараар явах нь хямд бас олдоу ихтэй байдаг. Олог хүн эт-уб-эд дээр зараа оруулаад хоорондоо холбогдоод явчихдаг. Хүг ам ихтэй энэ хот руу явуулах цагаа сунгавал асцудал багсах байхдаа. Явмаар байдаг машин нь байхгүй бол.тэгээд суухаас өөр аргагүй байдаг.

Avatar

НЯМДОРЖ ГАНБААТАР 2020-07-19 115.84.93.152

1 ТӨГРӨГГҮЙ ХҮНД МАШИН ЛИЗЕНГЭЭР ӨГДӨГ ГАЗРЫГ ТАС ХОРИХГҮЙ БОЛ ШАР ХАДНЫ ЭМНЭЛЭГИЙН ХЯНАЛТАНД НАДТАЙ ХМТ БАЙСАН 3МЯНГАН ХҮН ПРҮС 30АВЧИХСАН БНА, БУРУУ РҮЛЬТЭЙ ХАПРИД МАШИН ТАТВАРГҮЙ ШАХУУГ ЗАСАХГҮЙ БОЛ ОРЖ ИРСЭН МАШИНЫ90% НЬ ПРҮС БАЙНА, ТАКСИГ 100% ЗӨВ РҮЛЬТЭЙ 100% ГАЗАН МАШИН , 100%1 ӨНГӨТЭЙ БОЛГООД ЗАРЛААД БУСДЫН ХОРИОД ТОРГООД 1САРЫН ДОТОР ЗАСАГДАНА ДАА МАНГАРУУДАА

Avatar

иргэн 2020-07-19 202.126.88.152

Такси г улсын хэмжээнд нэг стандартад оруулж хуульчлах хэрэгтэй. бүртгэлгүй хувийн машинаар хүнд үйлчилдэггүй болгоочээ.

Avatar

Зочин 2020-07-19 182.160.35.173

Авто тээврийн үндэсний төв гэдэг байгууллага маш муу ажилладаг. Зүгээр л зорчигчдын тасалбараас шимтгэл авах л ажил хийдэг

Avatar

Зогсоо 2020-07-19 192.82.77.122

Хот ооронд тээвэр хийдэг нэртэй жижиг тэрэгнүүд л биз

Avatar

Зочин 2020-07-19 59.153.114.28

Такси бизнёс гэчихжээ юун такси улс зөвшөөрөлгүй татвар төлдөггүй эдгээр хувийн унаагаар үйлчилдэг улсуудыг зогсоо харин зөвшөөрөлтэй үнэ хямд симфортой таксийг улс зохион байгуулах хэрэгтэй алийн болгон улс нийслэл дүлий дүмбэ оргиж хайхрахгүй хаях юм энэ бол нийслэл хотын удирдлага хийх ажил шүү

Avatar

Зочин 2020-07-19 150.129.143.237

Тэгээд улс, хот тэр найдвартай ТАКСИ-гаа гаргаач дээ.Эрэлт байхад тэр ТАКСИ чинь нүдэнд ч харагдахгүй байна.

Avatar

Зочин 2020-07-19 192.82.69.105

вокзал дээр л лав хөгийн гарууд хот дотор явдаг юм байна лээ. вагоноос буугаад такси барьсан чинь давхар 2 хүн суулгаж, тэднээс 5 мянга авсан хэрнээ надаас 10 мянга авсан. хог н**ш

Avatar

зочин 2020-07-19 203.91.115.54

Мал, мал маллаж чадахгүй малаа бараа хотод ирнэ хотод ирээд Машин, машин барьж чадахгүй хүний амь сүйтгэнэ энэ оркуудыг яалтай билээ тарган мал бол алаад идэхсэн

Avatar

bygd bish 2020-07-19 64.134.150.175

6dx medrx >Dyndjaas dooshgyi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж