Хувийн таксичид жил бүр 80-90 хүний амиар "тоглож" байна

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

Хувийн таксичид жил бүр 80-90 хүний амиар "тоглож" байна

Хувийн таксичид жил бүр 80-90 хүний амиар "тоглож" байна

Орон нутгийн замд гарч байгаа авто ослын 20 гаруй хувийг хууль бусаар тээвэр хийдэг таксины жолооч нар гаргаж байгааг тогтоожээ. Хувийн таксичдын дийлэнх нь Дархан-Эрдэнэт, Говьсүмбэр аймаг руу зорчдог байна. Автобуснаасаа хоцорсон болон яарч сандарсан иргэд хувийн таксичдыг сонгож амь нас, эрүүл мэндээ хохироосоор байгааг Автотээврийн үндэсний төвөөс сануулж байна.

Жил бүр 80-90 хүн хувийн таксичдаар үйлчлүүлж орон нутгийн замд амь насаа алддаг бол өнгөрсөн онд мөн л 90 хүн нас баржээ. Шалтгаан нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Орон нутгийн чиглэлийн автобус 60-70 км/цаг хурдалдаг бол хувийн таксичид 80-100 км цаг хурдалдаг байна. Ийнхүү хурд хэтрүүлснээр тухайн очих газарт 30 минутад л хүрдэг ч баталгаагүй тээврийн хэрэгслээр яарч сандран зорчих нь амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн улсын байцаагч Т.Батболд “Хууль бус тээвэрт хяналт тавьдаг ч зөрчил буурахгүй байна. Орон нутгийн замд 120-140 км/цаг хурдалдаг зөрчил арилдаггүй. Хурд бууруулах, хулгайн тээврийг зогсооход олон арга хэмжээг авч байгаа ч хурд хэтрүүлэх зөрчил гарсаар байна. Бид аян замдаа сайн явж ирсэн үү гэж асуудгаас бус хурдан явж ирсэн үү гэж мэнд мэддэггүй шүү дээ” хэмээв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж