Путиныг эсэргүүцсэн жагсаал найм дахь өдрөө үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

Путиныг эсэргүүцсэн жагсаал найм дахь өдрөө үргэлжлэв

Путиныг эсэргүүцсэн жагсаал найм дахь өдрөө үргэлжлэв

ОХУ-ын Алс Дорнодын хязгаар нутгийн Хабаровск хотноо өчигдөр (2020.7.18) олон мянган хүн мужийн захирагчийг баривчилсныг эсэргүүцэн найм дахь өдрөө жагсчээ. Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг өнгөрсөн долдугаар сарын 9-нд баривчилсан юм.

Оросын тусгай албаныхан Сергей Фургалыг Москва хот руу мөрдөн шалгаж, байцаалт авахаар авч явсан юм. Сергей Фургалыг 15 жилийн өмнө хоёр хүнийг хөнөөсөн захиалгат аллагыг зохион байгуулсан хэрэгт буруутгажээ. Харин ажиглагчдын зүгээс Сергей Фургалыг баривчилсан нь Ерөнхийлөгч Владимир Путины төр барих хугацаагаа сунгасантай холбоотой гэж үзэж байна. Учир нь Хабаровск мужид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх санал асуулгын ирц хамгийн муу байсан аж. Үүний зэрэгцээ Сергей Фургал нь өнгөрсөн 2018 оны орон нутгийн сонгуульд Кремлийн дэмжлэгтэй нэр дэвшигчийг ялж, мужийн захирагч болсон аж.

Үүний зэрэгцээ тус мужид ажилчдын цалин хөлс Москвагийнхаас бараг 50 хувь бага, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсээр байгаа нь оршин суугчдыг бухимдуулжээ. 600 мянган хүн амтай Хабаровск хот нь Хятадтай хиллэдэг ба Москва хотоос долоон цагийн бүсийн зайтай оршдог.

Эх сурвалж: The New York Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж