АНУ-ын “Apple” компани Оросын уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн матрёшка хүүхэлдэйний эможиг гаргахаар болжээ. iPhone, iPad, Mac and Apple цагний хэрэглэгчид энэ намар гаргах “iOS 14” үйлдлийн системийг уншуулснаар матрёшка эможитэй болно.
Дэлхийн эможи өдөрт зориулан тус компаниас матрёшка хүүхэлдэйнээс гадна додо шувуу, ижил хүйстний бэлгэдэл, бөмбөлөгтэй цай, бумеранг, уушги, биеийн зүрх, нинжа, чимхсэн хуруу зэрэг олон эможи танилцуулжээ.
Оросын хамгийн алдартай бэлэг тэмдгүүдийн нэг болсон матрёшка хүүхэлдэй нь өсч үржих, гэр бүлийг бэлгэдэг. Тус хүүхэлдэйг 19-р зууны сүүлд анх бүтээсэн аж.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ