Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн барилаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 13 дахь хэсэгт "улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолыг бий болгох…" асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал  хэдий ч өнөөг хүртэл энэ асуудлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-аар зохицуулж ирсэн байна.

Монгол Улсын ЕрөнхийлөгчМонгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцүүлэн, шагналын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг түүхэн уламжлалд суурилан, Үндсэн хуулийн үзэл баримтлал, орчин цагийн шаардлагад нийцүүлэн тодорхой болгох үндсэн зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл нь төрийн шагналын эрэмбийг тогтоож, түүнийг олгох цаг хугацаа, тоо хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, шагнах журмыг ил тод, ардчилсан зарчимд нийцүүлэхэд чиглэсэн 7 бүлэг 40 зүйлтэй бөгөөд шагналын тогтолцоог эдийн засгийн агуулгаас нь салгаж, хүндэтгэн алдаршуулах шинж чанарыг нь илүү тодруулахыг зорьсон байна.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ХАХА 2016-01-14 202.179.11.62

Хуучин төрийн шагналууд олон шалтгаанаар шалгарсан батлагдсан зүйл өөрчлөх шаардлага байхгүй. Юу нь болоогүй байна даа Юм хийсэн өөрчлөлт хийсэн болох гэсэн болов уу

Зочин 2016-01-14 202.70.44.146

хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг хэвээр байлгах нь зүйтэй. загварыг жаахан өөрчилж болно. эрдэний очир одон буухгүй байна. хөдөлмөрийг нь үнэлэх ёстой. хөдөлмөр бол эцэг нь газар бол бол эх нь гэж бий шүү дээ. энэ хуулийг хэлэлцэх үед их хурлын гишүүд онцгой анхаарна биздээ.

ахаха 2016-01-14 202.179.10.150

Уучлаарай энэ жил нэг хүнийг улсын баатар цолоор шагнасан,та эрүүл мэндээ бодоод дөрвөн жил хүлээх болждээ,таван жилд нэг л хүнийг шагнах нооромтой хуультай болсон гэж хэлэх болждээ.