ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байна | News.MN

ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байна

COVID-19

ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байна

ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.07.19/ мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2769 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 68 хүн орж, 110 иргэн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 134  дуудлага ирж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг иргэд олон нийтийн газар амны хаалт зүүхгүй байна, анхаарал суларч байна зэрэг зөрчил байнга эзэлж байна. Мөн АНУ, Австри  улсаас манай улсын гурван иргэн холбогдож, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ.

ӨВЛӨӨС ӨМНӨ ХҮН БҮР ДАРХЛААГАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 иргэнээс дөрвөн хүнийн биеийн байдал хүнд байна. Хүн бүр өөрийгөө ирэх өвөлд бэлдэх шаардлагатай байна. Агаар салхинд гарч, хүүхдээ өлчир болгох, дархлаагаа дэмжих арга хэмжээг авахыг зөвлөж байгаа. Цагаан идээ, ойн жимсээ нөөцлөх хэрэг байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны долдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалж хэлбэл,

  • Афганистан улсаас ирсэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 38 жолооч
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний сорьц тус тус сөрөг гарсан байна.

Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. 26 настай эрэгтэй 26 хоног эмчлүүлээд гарч байгаа бол 24 настай эмэгтэй 20 хоног эмчлүүлээд дараагийн шатны сувилалд шилжлээ.

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 287 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 213 нь эдгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар 74 хүн эмчлүүлж байгаа бол ХӨСҮТ-д нийт 120 хүн эмчилгээ, тандалт, хяналтад байна.

Гэрийн тусгаарлалтад байсан эх өнөөдөр ХӨСҮТ-д ирж, эсэн мэнд амаржлаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Saturday, July 18, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Малд зориулав 2020-07-19 104.187.64.195

Чиний шүтээд маск зүүсэн байна гээд бахархаад байсан Трамп чинь макс заавал зүү гэсэн шийд гаргахгүй гэжээ одоо чи бас тэгж хэлэх үү Мал минь аан гэхдээ байнгын маск гарын ариун цэврээс өөр үр дүнтэй арга бол байхгүй хорилоо гээд ашиггүй

Avatar

Орхидос 2020-07-19 104.187.64.195

Энхтүвшин Сарангэрэл Нямхүү энэ Нарангэрэл та нар эхнээсээ л гадаадад хорьж хүмүүсийн эрүүл мэндийг хохироож янз бүрийн өвчнийг нь хүндрүүлж өөрсдөө алдар нэр албан тушаал гориолж иймд байдалд оруулсан байна. Худлаа гэвэл хуучин сайдынхаа шагнал горьдсон чатыг харяих та нарын булхай гарч эхэлж байна даа

Avatar

Зочин 2020-07-19 202.126.89.3

Ta nar naad medeegee negtgeed hevleliin albaar medeelj bai . Undsen ajilaa hiivel olond tustai. Od bolood ofoo uneguidlee

Avatar

Зочин 2020-07-19 192.82.69.105

жуулчид мэр сэр орж ирээгүй биз дээ! дотроо алдвал жинхэнэ аюул нүүрлэнэ

Avatar

Зочин 2020-07-19 150.129.140.220

Хэ хэ эмнэлгийн тусгаарлалтын үед жирэмсэн болоод тэндээ төрөөд байгаа юм уу халдвартад төрлөө л гээд

Avatar

Зочин 2020-07-19 66.181.161.94

Чи бүү донгод

Avatar

mal 2020-07-19 202.126.90.137

oin jims nuutsloh gj yu yariad bnaa, baahan hun oid tooruulj ***h ni uu

Avatar

Зочин 2020-07-19 202.21.108.238

ЭМЯ-С МАСКГҮЙ ЯВСАН ИРГЭНИЙГ ТОРГОДОГ БОЛБОЛ ХЭРЭГЛЭЖ МАГАДГҮЙ ШҮҮ!! ӨӨР ЯМАРЧ АРГА БАЙХГҮЙ !!!!😷😷😷😷✌

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж