ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байна

ЭМЯ: Чартер нислэгээр ирсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.07.19/ мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2769 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 68 хүн орж, 110 иргэн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 134  дуудлага ирж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг иргэд олон нийтийн газар амны хаалт зүүхгүй байна, анхаарал суларч байна зэрэг зөрчил байнга эзэлж байна. Мөн АНУ, Австри  улсаас манай улсын гурван иргэн холбогдож, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ.

ӨВЛӨӨС ӨМНӨ ХҮН БҮР ДАРХЛААГАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 иргэнээс дөрвөн хүнийн биеийн байдал хүнд байна. Хүн бүр өөрийгөө ирэх өвөлд бэлдэх шаардлагатай байна. Агаар салхинд гарч, хүүхдээ өлчир болгох, дархлаагаа дэмжих арга хэмжээг авахыг зөвлөж байгаа. Цагаан идээ, ойн жимсээ нөөцлөх хэрэг байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны долдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалж хэлбэл,

  • Афганистан улсаас ирсэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 38 жолооч
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний сорьц тус тус сөрөг гарсан байна.

Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. 26 настай эрэгтэй 26 хоног эмчлүүлээд гарч байгаа бол 24 настай эмэгтэй 20 хоног эмчлүүлээд дараагийн шатны сувилалд шилжлээ.

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 287 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 213 нь эдгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар 74 хүн эмчлүүлж байгаа бол ХӨСҮТ-д нийт 120 хүн эмчилгээ, тандалт, хяналтад байна.

Гэрийн тусгаарлалтад байсан эх өнөөдөр ХӨСҮТ-д ирж, эсэн мэнд амаржлаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Saturday, July 18, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж