БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдааны үеэр Хойд Солонгосын армийн байлдааны бэлэн байдлын тухай ярилцжээ. Энэ талаар Солонгосын төв телеграф агентлаг мэдээлж байна.
Тус хурлын үеэр армийн командлагчдын албан тушаалд томилогдох, чөлөөлөгдөхтэй холбоотой хэд хэдэн сэдвийг хөндсөн бөгөөд түүний дараа армийн анги нэгтгэлүүдийн байлдааны бэлэн байдлыг шалгах асуудлаар хаалттай уулзалт зохион байгуулжээ.
Өмнө нь БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сонг Хи мэдэгдэхдээ Пеньян Вашингтонтой хэлэлцээний үйл явцыг сэргээх шаардлага байгааг олж харахгүй байна гэж мэдэгджээ.
А.АНИР
Холбоотой мэдээ