АНУ-д гацсан монголчууд түр амьдрах орон сууцтай болжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

АНУ-д гацсан монголчууд түр амьдрах орон сууцтай болжээ

АНУ-д гацсан монголчууд түр амьдрах орон сууцтай болжээ

Гадаад дахь монголчууд нутаг нэгтнээ зодож гэмтээсэн, амь насанд нь халдсан таагүй мэдээллүүд сүүлийн үед шил шилээ даган гарах болов. Мөн цар тахлын улмаас эх орондоо буцаж чадахгүй, хүнд байдалд орсон нэгэндээ тусламжийн гараа сунгасан эерэг мэдээлэл ч байна. Тодруулбал, АНУ-ын Сиэтл хотод амьдардаг монголчууд цар тахлын улмаас нутаг руугаа буцаж чадахгүй, ажил, орлогогүйн улмаас орох оронгүй болж, АНУ дахь ЭСЯ-ны байрны гадаа хоног төөрүүлж байсан иргэдэд зориулж түр амьдрах сууц барьжээ. Тэд 10 хоногт барьж, иргэдийг 20-ноос байрлуулна гэж төлөвлөсөн ч ажлаа эрт дуусгасан тул нутаг нэгтнүүдээ хүлээж авахад бэлэн болжээ.

АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн амьдардаг мэдээлэл бий. Тэгвэл тус улсад түр хугацаагаар зорчоод эх орон руугаа буцах хүсэлтээ гаргасан 1,200 орчим иргэн байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж