Хакүхо, Котошёогикү нар башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Хакүхо, Котошёогикү нар башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацу башё Японы нийслэл Токио хотноо болж байна. Тэмцээнийг дөрвөн өдрийн дараа их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Котошёогикү, маэгашира-6 Окиноүми, М-8 Такаясү нарын бөхчүүд ганц ч унаагүй тэргүүлж байна. Тэдний араас ёкозүна Харүмафүжи, Какүрюү, озэки Гоэйдо, Тэрүнофүжи нарын 11 бөх 3 даваа, 1 унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй.

Ингээд эхний дөрвөн өдрийн барилдааны бичлэгийг хүргэж байна. Мөн 2016 оны анхны башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал Икиойг дэвжээний захад мэдрэмжтэй зайлж давсан билээ.

 

Шинэ оны анхны башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал Икиойг дэвжээний захад мэдрэмжтэй зайлж давжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж