Манай улсад 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 3.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 орноор буурсан бол харин ажиллагчдын тоо 5.8 (60.0%) мянган хүнээр буурсан байна.
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.2 (82.3%) мянга нь эрэгтэй, 0.7 (17.7%) мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 34.5 хувь нь БНХАУ-ын, 8 хувь нь ОХУ-ын, 7.3 хувь нь Австрали Улсын, 6.0 хувь нь БНСУ-ын, 5.1 хувь нь АНУ-ын, 4.9 хувь нь Вьетнам улсын, 3.9 хувь нь Өмнөд Африк Улсын, 3.8 хувь нь Филиппин Улсын, 2.8 хувь нь Их Британи Улсын, 2.8 хувь нь Канад Улсын, 20.9 хувь нь бусад улсын харьяат байна.
Харин насны бүлгээр авч үзвэл 45-49 насныхан 16.5 хувийг эзэлж байгаа бол 35-39 насныхан 15.3 хувь, 40-44 насныхан 14.4 хувь, 20 хүртэлх насынхан 0.3 хувийг эзэлж байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 1800 орчим нь буюу 46.5 хувь нь Улаанбаатар хотод, 1000 нь буюу 25.7 хувь нь Төвийн бүсэд, 700 нь буюу 18.6 хувь нь Зүүн бүсэд, 200 орчим нь Хангайн бүсэд, 100 орчим нь Баруун бүсэд ажиллаж байна.
Ажил эрхэлдэг гадаадын иргэдийг ажил мэргэжлийн ангиллаар авч үзэхэд хамгийн их буюу 1.6 (40.6%) мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу 1 (0.03%) иргэн хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн мэргэжлээр ажиллаж байна.
Ажил эрхэлж буй гадаадын иргэд өмнөх улирлаас 435 (10.1%) хүнээр буурчээ. Тухайлбал, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээний салбарт 137 (18.4%) хүнээр, барилгын салбарт 19 (14.6%) хүнээр, боловсролын салбарт 133 (13.6%) хүнээр, уул уурхай, олборлолтын салбарт 5 (0.3%) хүнээр буурсан байна.
Манай улсад 2020 оны хоёрдугаар улиралд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн:
- 1500 орчим (40.2%) нь уул уурхай, олборлолт
- 846 (21.8%) нь боловсрол
- 606 (15.6%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээ
- 247 (6.4%) нь боловсруулах үйлдвэрлэл
- 130 (3.3%) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
- 125 (3.2%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
- 111 (2.9%) нь барилга
- 200 орчим (6.6%) нь бусад салбарт тус тус ажиллаж байна.
Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд 2700 гаруй нь (71.2%) хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 700 орчим нь (19.3%) төсөвт байгууллагад, 100 орчим нь (3.8%) төрийн бус байгууллагад ажиллаж байна.
Холбоотой мэдээ