Орон нутгийн хурлын 2020 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршууллаа

Хуучирсан мэдээ: 2020.07.19-нд нийтлэгдсэн

Орон нутгийн хурлын 2020 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршууллаа

Орон нутгийн хурлын 2020 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршууллаа

Монгол Улсын Их Хурлаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталж, 2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 23 дугаар тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баталсан байдаг. Уг тогтоолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4-т, Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө өөрийн цахим хуудаст байршуулна гэж заасан. Хуулийн хэрэгжилтийг хангаж, Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулаад байна. Харин сонгогч Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино гэдгийг анхаарна уу.

Мөн хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан. Тодруулбал, иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зогсоож, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөөр сэргээнэ гэсэн үг юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах заавар:

ЭХ СУРВАЛЖ: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж