Улаан буудай барьцаалж 100 саяын зээл олгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улаан буудай барьцаалж 100 саяын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Улаан буудай барьцаалж 100 саяын зээл олгоно

Энэ долоо хоногийн Сайдын цаг уулзалтад Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо. Тэрбээр энэ яамыг авч ажиллаад ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар товчхон танилцуулсан юм.

Тэрбээр өнгөрсөн 2015 оныг хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх чиглэлээр ажил хийгдсэн. Мөн малын тоог нэмэгдүүлэх, өвчлөлийг багасгах, махны импортыг нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллаж байгааг мэдээллийн эхэнд онцоллоо.

Монгол Улсад Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад 1 их наяд гаруй төгрөгийн худалдаа хийгдсэн. Энэ биржээр дамжуулаад улаан буудайгаа барьцаалж зээл авах боломжийг хангахаар ажиллаж байгаа юм байна.

Хавар тариалалтад зориулж 100 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор Засгийн газар шийдсэн байна. Зээл авах хүсэлтэй аж ахуй нэгжүүд газраа, тариаланчид намар авах ургацаа барьцаалаад зээл авах боломжтой болох юм байна.

БНХАУ-д түүхий мах экспортлохоор болсон. Ингэхдээ эрүүл гэгдэх таван бүсээс мах гаргах юм байна. Уг ажил ирэх долоо хоногт албан ёсоор жигдэрнэ гэлээ.

Түүнчлэн тариалалтад дутагдах 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлнө гэлээ. Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өсч, 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил боллоо гэв. Цаашид махны нөөцийг нэмэгдүүлж, экспортод гаргахад анхаарч ажиллаж байгаа төдийгүй махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын 8 муж, БНХАУ, БНСВУ зэрэг улсуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор болсон байна. Сүүлийн жилүүдэд малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа ч 150 мянган малчин өрхийн 80 мянга орчим нь ямар нэг хэмжээгээр зээлтэй, өндөр хүү төлж байгаа тул Засгийн газраас малчдаа дэмжиж зээлийн хүүг жилийн 1 оронтой тоонд хүргэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ ажлыг ойрын үед шийдэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Ингэснээр малчид зээлийн хүүний дарамтнаас салж, зээлээ мал, малын гаралтай түүхий эдээр төлөх бизнесийн харилцааг зохицуулах боломж бүрдэнэ.

Мөн гурил оруулж ирэх хүсэлтийг 80 орчим аж ахуй нэгж Хүнс хөдөө аж ахуйн яаманд ирүүлсэн. Эдгээрээс 65 орчим аж ахуй нэгжид эрх олгосон байна.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Дамба 2016-01-14 122.201.22.53

Банкныхан даатгалаа ашигла

Зочин 2016-01-14 202.9.41.242

Уг нь дотоодын уйлдвэрлэлээ ингэж дэмжвэл хэрэгтэй Манай улс уламжлалт ХАА-гаа сайн хогжуулбэл жинхэнэ ургадаг алт шуу дээ

Мэрэгжилтэн 2016-01-14 202.9.41.242

Тариаланчдад ургаагуй буудайгаар нь барьцаалж хонголттэй зээл олгоно гэнэ Банкныхан хэзээ ч ингэхгуй Харин барьцаа баталгаа бусад шалгуураа тавиад унэхээр эх уусвэр нь шийдэгдсэн тохиолдолд шийдэж болох л доо

Зочин 2016-01-14 103.26.194.66

Махны импортыг нэмэгдүүлэх гэнэ үү??? Монголын борлогдохгүй махыг яая гэж байж бас нэмж импортлоно гэсэн үг үү???

Зочин 2016-01-14 103.26.194.66

Махны импортыг нэмэгдүүлэх гэнэ үү??? Монголын борлогдохгүй махыг яая гэж байж бас нэмж импортлоно гэсэн үг үү???

Зочин 2016-01-14 103.26.194.66

Махны импортыг нэмэгдүүлэх гэнэ үү??? Монголын борлогдохгүй махыг яая гэж байж бас нэмж импортлоно гэсэн үг үү???

Зочин 2016-01-14 110.174.142.47

3975 толгой малаар өссөн гэсэн үү? Сая бишүү

батжа 2016-01-14 150.129.141.122

яаг жинхэнэ тариаланчиддаа хүрээсэй дэ

Зочин 2016-01-14 103.26.195.10

ХХАА яам малын тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан гэнэ үү?Бэлчээрийн даац хэтэрчихээд байхад уу.Арай үгүй байлгүй дээ. Цаад мэрэгжилтнүүд нь Бурмаа сайддаа буруу мэдээлэл бэлтгээд өгчихөв үү?

Зочин 2016-01-14 103.229.121.21

Намар авах ургацаа барьцаална. Ган болвол яах вэ. Жилийн жилд ингэж шатдаг. Газар тариалан, агро техникийн шинэчлэл хийж байгаа эсэхийг зээл олголтын гол шалгуур болгохгүй бол энэ зээл найдваргүй, эрсдэлтэй ажил болно

Зочин 2016-01-14 59.153.113.177

tehnikiin shinechleleer gan taildaggui yum

Зочин 2016-01-14 103.229.121.21

Агро-техник, техник хоорондоо өөр шүү

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-01-14 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зочин 2016-01-14 110.143.129.41

Naad zuun terbumaa business erhlegchddee ter hungulelttei zeeleer n olguul ediin zaasgt chin heregtein bishuu, naad hadlanchid chin tariagaa tariad chadkuu bol teed zah zeeliihaa jurmaar orosoos hyamd buudai avch boliishdee