Улаан буудай барьцаалж 100 саяын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Улаан буудай барьцаалж 100 саяын зээл олгоно

Энэ долоо хоногийн Сайдын цаг уулзалтад Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо. Тэрбээр энэ яамыг авч ажиллаад ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар товчхон танилцуулсан юм.

Тэрбээр өнгөрсөн 2015 оныг хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх чиглэлээр ажил хийгдсэн. Мөн малын тоог нэмэгдүүлэх, өвчлөлийг багасгах, махны импортыг нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллаж байгааг мэдээллийн эхэнд онцоллоо.

Монгол Улсад Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад 1 их наяд гаруй төгрөгийн худалдаа хийгдсэн. Энэ биржээр дамжуулаад улаан буудайгаа барьцаалж зээл авах боломжийг хангахаар ажиллаж байгаа юм байна.

Хавар тариалалтад зориулж 100 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор Засгийн газар шийдсэн байна. Зээл авах хүсэлтэй аж ахуй нэгжүүд газраа, тариаланчид намар авах ургацаа барьцаалаад зээл авах боломжтой болох юм байна.

БНХАУ-д түүхий мах экспортлохоор болсон. Ингэхдээ эрүүл гэгдэх таван бүсээс мах гаргах юм байна. Уг ажил ирэх долоо хоногт албан ёсоор жигдэрнэ гэлээ.

Түүнчлэн тариалалтад дутагдах 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлнө гэлээ. Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өсч, 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил боллоо гэв. Цаашид махны нөөцийг нэмэгдүүлж, экспортод гаргахад анхаарч ажиллаж байгаа төдийгүй махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын 8 муж, БНХАУ, БНСВУ зэрэг улсуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор болсон байна. Сүүлийн жилүүдэд малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа ч 150 мянган малчин өрхийн 80 мянга орчим нь ямар нэг хэмжээгээр зээлтэй, өндөр хүү төлж байгаа тул Засгийн газраас малчдаа дэмжиж зээлийн хүүг жилийн 1 оронтой тоонд хүргэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ ажлыг ойрын үед шийдэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Ингэснээр малчид зээлийн хүүний дарамтнаас салж, зээлээ мал, малын гаралтай түүхий эдээр төлөх бизнесийн харилцааг зохицуулах боломж бүрдэнэ.

Мөн гурил оруулж ирэх хүсэлтийг 80 орчим аж ахуй нэгж Хүнс хөдөө аж ахуйн яаманд ирүүлсэн. Эдгээрээс 65 орчим аж ахуй нэгжид эрх олгосон байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж