Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.14/ Төрийн шагналын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлого А.Ганбаатар өргөн мэдүүлэв. 

Монгол Улсад өнөөгийн байдлаар цол хүртээх, одон медалиар шагнахтай холбоотой асуудлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-аар зохицуулж байна. “Ардын” болон “Гавьяат” зэрэг цол, одон, медалиудыг тухайлан бий болгож байсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар батлагдсан 36 дүрэм, журам хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа аж. 

Иймд шагналын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг түүхэн уламжлалд суурилан, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, орчин цагийн шаардлагад нийцүүлэн боловсруулах зорилгоор баримт бичгийн судалгаа, үнэлгээний ажлыг 2009 оны 9 дүгээр сард төрийн шагнал, одон медалийн тогтолцоо, агуулга, хэлбэрт дүгнэлт хийж, хуулийн төслийг боловсруулжээ. Төрийн шагналтай холбоотой эрхзүйн актуудыг цэгцлэх, төрийн шагналын тогтолцоо, үндсэн зарчмыг хуульчлан тогтоох зорилгыг баримталсан ба энэ үйл ажиллагаанд тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх үйл хэргийг хөхиүлэн дэмжих, монгол үндэстний түүх соёлын уламжлалыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэх төрийн бодлогын нэгэн хөшүүрэг болгон хөгжүүлэх хуульзүйн үндэслэлийг бүрдүүлэх юм байна. 

7 бүлэг 40 зүйлтэй энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн шагналын эрэмбийг тогтоож, түүнийг олгох цаг хугацаа, тоо хэмжээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, шагнах журмыг ил тод, ардчилсан зарчимд нийцүүлэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-14 59.153.114.135

Шагналаас өөр хийх ажил энэ улс оронд их л байх юм.

Зочин 2016-01-14 183.177.97.14

Одон медальд ач холбогдол өгөөд сар сүр тодорхой хэмжээний мөнгө олгодог байхаар хуульчилбал тэр нь баруун солгойгүй өгөөд байхгүй байлгүй. Шалгуур нь өндөр болох байлгүй дээ энэ төр засаг маань.

Зочин 2016-01-14 103.57.95.59

УИХ-д хийх ажил дэндүү их байна. Үүнийг хэлэлцэх байтугай. Өмнөх Ерөнийлөгч нарын үед Алтангадасаас дээших шагналыг жилд 2-3 удаа таван хуруунд багтахаар өгдөг байваа. Ээбий ч баруун солгойгүй цацаж. урьдах үеийн улсын хэмжээний шагналыг нэг яам, нэг томоохон байгууллагад л өгч байх юм. Зарим нь зарлиггүйгээр тарааж, төрөл бүрээр нь хармаалаад явж байсан гэдэг. Ингэж үнэ цэнийг нь унагаж авсан.Ард, Сүхбаатар, улаан гэсэн нэрийг хасаж байгаа аж. Шалавхан тарааж дуусгаад олонгүй гээд сууж байхнээ

Зочин 2016-01-14 49.0.204.15

нөөцөө дуусгах гэсэн санаа

Зочин 2016-01-14 202.179.8.2

Шагнал, шийтгэл хоёр гэдэг хүн бүрийн эрх ашигт хамаатай эд. Шийтгэх гэсгээх тухай л яриад байхаас ардчилсан нийгэмд эсрэгээрээ шагнах урамшуулах нь Нийгмийн хяналтын, Хөшүүргийн, Мэдээллийн, Үнэлгээний, Хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэдэг болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. Шагналын хууль гэдэг нийгмийн гэрэл гэгээтэй тал юм даа

Zochin 2016-01-14 122.201.21.19

Odoo naad odonguudiig uneheer aldar gavyag ny temdeglej unelj olgoj baigaa bol mungen shagnal dagalduulah heregtei baina, Nasan turshiin tetgemj geegui gehdee hunii hedelmeriig unelsen unelemj baikh heregtei baina. Odon medal engereeree duurgesen manai gavyaruud hnund hetsuu amdarch baigaag bid haraj baina, Tsirkiin aldartai nugaraagch gehed Mongol ulsad valut heregtei baikhad yamar ikh valut olj bailaa, odoo tuunii tetgever ender baij chadaj baigaa bolob uu, ender nastnuudaa busdaas haraat baikh, yaduu amdrah nehtseliig muu zasag, tetgeveriin togtoltsoo bii bolgoj baina.Huniig amdad ny unelsen shig uneleh heregtei, hegschuul medal mereed elsej uheh ny baina shuu. Uneheer yaduu amdruulj baigaadaa yadaj uuchlal guichih tenheetei zasag baikh estoi.

Зочин 2016-01-14 202.180.218.147

Хөдөлмөрийн гавьяаны одон гэмээр байна

Зочин 2016-01-14 202.70.44.146

хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг хэвээр байлгах нь зүйтэй. загварыг жаахан өөрчилж болно. эрдэний очир одон буухгүй байна. хөдөлмөрийг нь үнэлэх ёстой. хөдөлмөр бол эцэг нь газар бол бол эх нь гэж бий шүү дээ. энэ хуулийг хэлэлцэх үед их хурлын гишүүд онцгой анхаарна биздээ.

Зөв 2016-01-14 124.158.124.237

Дэмжиж байна. Өөрчлөх нь зүйтэй.

Зочин 2016-01-14 103.229.122.207

"АРДЫН" ГЭСЭН ҮГ ЧИНЬ АРДЫН НАМ ГЭСЭН УТГА АГУУЛЖ ОДООГИЙН УДИРДЛАГЫН ХАРШЛЫГ ХӨДӨЛГӨӨД БАЙГАА ТУЛ "АРД " ГЭДЭГ ЭНЭ МУУ ЁРЫН ҮГИЙГ ТҮР ХУГАЦААГААР ҮГИЙН САНГААС ХАСАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин 2016-01-14 119.40.97.88

Одон медаль авсан хүмүүс баярлаад байхад өгөх Ерөнхийлөгч хармалж болохгүй, Өгөх ёстой бол өгөх л хэрэгтэй. Гэхдээ Ховд гаралтай хүмүүс одон медаль бусдаас илүү авч байгаа шүү. Еранхийлөгчийн нэг зарилгаар нэг хүнд хөдөлмөрийн хүндэтмедаль, алтангадас хоёр очсон явдал Төв аймгийн угтаал суманд гарсан гэсэн шүү. Тэр хүний гарал Ховд байсан юм билээ шүү.Энэ мэт алдаа гаргаж болохгүй. Бусад нь болно. Авна гэж байгаа бол өгч л сална. Өөр арга байхгүй.

ХУУЛЬЧ 2016-01-14 202.9.41.75

ОДОН МЕДАЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ ИРСЭН БОЛОХООР ЗҮЙ ТОГТОЛ, ЖАМ ЁСООРОО БОЛОХ УЧИРТАЙ???

ok ok 2016-01-14 202.179.10.70

odoo baigaa uldegelee AN d sanalaa ogson buh humuust huviarlaj ogoh ni zov

User 2016-01-14 46.101.11.119

Дэмжиж байна

Зочин 2016-01-14 182.160.38.161

Дараагийн ерөнхийлөгч хийх ажил.ЭБ тараагаад л байх хэрэгтэй.

Зочин 2016-01-14 202.131.235.250

ha ha