Монголдоо буцах хүсэлт гаргасан 13 мянган иргэнээ татан авна

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Монголдоо буцах хүсэлт гаргасан 13 мянган иргэнээ татан авна

Монголдоо буцах хүсэлт гаргасан 13 мянган иргэнээ татан авна

Дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлтээ гаргасан 13 мянга гаруй иргэнийг богино хугацаанд татаж авна гэж УОК-иос мэдэгдээд байна. Энэ хүрээнд долдугаар сард  12 удаагийн нислэг үйлдэх байсан бол нэмэлтээр гурван нислэг үйлдэхээр болов. Ингэснээр 15 удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт  3500 иргэнээ татан авахаар болж байна. Мөн наймдугаар сард тусгай үүргийн нислэгийн хуваарийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ тусгаарлах байрны нөөц боломжид тулгуурлах аж. Харин нийгмийн сүлжээнд цацагдсан шиг 10 мянга орчим иргэнээ нэг сарын дотор багтаан татаж авах боломжгүй. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар тодотгосон юм.

Гадаад дахь иргэдээс  албан ёсоор  13 мянга орчим иргэн УОК-ын Шуурхай штабт эх орондоо буцах хүсэлтээ өгсөн байна. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд бусад 4300 гаруй иргэн байгаа аж.

Б.ЦЭЦЭГ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж