Жолооч нарыг зогсоож цэвэрлэгээ хийлгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Жолооч нарыг зогсоож цэвэрлэгээ хийлгэж байна

Жолооч нарыг зогсоож цэвэрлэгээ хийлгэж байна

Аялал зугаалгын улиралд  хөдөө орон нутгийн чиглэлд зорчих иргэдийн урсгал ихэсдэг. Орон нутагт замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын машин танигдахгүй бохирдсон, бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан болон буруу байрлуулсан бол цагдаа нар зогсоож байна. Энэ арга хэмжээг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас "Яараад яахав дээ" аяны хүрээнд зохион байгуулж байгаа  юм.

Цагдаагийн алба хаагчид бохир машинтай жолооч нарыг зогсоож шороонд дарагдаж  бүдгэрсэн улсын бүртгэлийн дугаарыг нь цэвэрлүүлж замын хөдөлгөөнд оролцуулж байна. Ингэхдээ жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцох талаар анхааруулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж