Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн сард эх орондоо ирсэн ламхай нар тусгаарлалтаас гараад байна. Тэд өнөөдөр /2020.07.18/ Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд ирж, хурал номоо хурж байна.
Улсын Онцгой Комиссын шийдвэрээр зургадугаар сарын 13-нд Бүгд найрамдах Энэтхэг улс болон Лаос улсаас 251 иргэнээ татаж авсан юм. Энэ үед Гоман дацанд шавилж байсан 229 ламхай нар эх орондоо ирсэн. Хүүхдүүдийн нислэгийн зардлыг ар гэрийнхэн нь төлсөн бол тусгаарлах байранд байрлах хугацааны зардлыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шийдвэрлэсэн юм.
Б.ЦЭЦЭГ
Posted by Гандантэгчэнлин Хийд on Friday, July 17, 2020
Холбоотой мэдээ