Трамп Америкчуудад амны хаалт заавал зүүхийг зөвлөхөөс татгалзав

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Трамп Америкчуудад амны хаалт заавал зүүхийг зөвлөхөөс татгалзав

Трамп Америкчуудад амны хаалт заавал зүүхийг зөвлөхөөс татгалзав

Амны хаалт зүүх нь коронавируст цар тахлаас хамгаалах хамгийн энгийн үр дүнтэй арга гэгдэж байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн тархалтыг зогсоохыг тулд ард иргэддээ амны хаалт заавал зүүхийг зөвлөхөөс татгалзсан тухай дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо анх удаа олны өмнө амны хаалт зүүсэн юм.

Тус улсын Халдварт өвчин судлалын тэргүүлэх эрдэмтэн, Загсийн газрын зөвлөх эмч,доктор Энтони Фаучи ард иргэддээ амны хаалт заавал зүүлгэх боломжтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг муж улс, орон нутгийн удирдагчдад уриалсны дараа Ерөнхийлөгч Трамп ийм бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Дональд Трамп амны хаалт зүүх нь чухал ч хүн бүр заавал зүүх журам гаргах нь зохимжгүй гээд хүмүүст тодорхой эрх чөлөө хэрэгтэй гэж үзэж байгаагаа “Fox News” сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж