Н.ЦОГБАДРАХ: Өвчилсөн байж болзошгүй тарвага урхинд орж нохойд бариулдаг | News.MN

Н.ЦОГБАДРАХ: Өвчилсөн байж болзошгүй тарвага урхинд орж нохойд бариулдаг

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Н.ЦОГБАДРАХ: Өвчилсөн байж болзошгүй тарвага урхинд орж нохойд бариулдаг

Н.ЦОГБАДРАХ: Өвчилсөн байж болзошгүй тарвага урхинд орж нохойд бариулдаг

Тарваган тахлын хоёр сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа гэж ЗӨСҮТ-өөс өнөөдөр /2020.07.18/ мэдээлэв. Тодруулбал, Ховд аймгийн Үенч суманд агнасан тарвагаар тоглож байгаад халуурсан гэх 6 настай хүүхдийн сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тухайн хүүхэд тарваганы арьсаар тоглосны улмаас өндөр халуурч, биед нь тууралт гарсан тухай дуудлага мэдээллийн дагуу ЗӨСҮТ-өөс шинжилгээ хийхэд тарваган тахал биш болох нь батлагджээ. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэсуманд 16 настай хүү тарваганы мах идэснээс болж  өндөр халуурсан тул сэжигтэй тохиолдлоор эмчлүүлж байв. Түүний шинжилгээний хариу сөрөг гарч, биеийн байдал нь хэвийн болсон тул эмнэлгээс гаргасан байна.

Тарваган тахлаас сэргийлэх талаар  ЗӨСҮТ, эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байгаа ч тарваганы мах идэх, хууль бусаар агнах, Улаанбаатар хот руу тээвэрлэх зэрэг зөрчил гарсаар байна. Энэ сарын 16-нд гэхэд Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор гурван ширхэг тарваганы мах, арьс нэвтрүүлэх байсныг илрүүлэн, цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахын хэлснээр тарвага нь маш сонор сэрэмжтэй амьтан тул өвчилсөн байж болзошгүй тарвага л хавх, урхинд орж нохойд бариулдаг болохыг анхааруулав. Иймд тарвага агнахгүй байх, урхи, хавх, нохой ашиглахгүй байхыг зөвлөлөө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТАРВАГАН ТАХАЛ 2020-07-18 66.181.161.113

ТАРВАГЫГ 8 ДУГААР САРЫН 25-НААС ХОЙШ АГНАДАГ. ХОРИО НЬ Ч ТЭГЖ ТАВИГДДАГ. ОДОО ИНГЭЖ ХУУЛЬ, ЖУРАМ ЗӨРЧИЖ БУЙ ЭТГЭЭДҮҮДЭД ЭРҮҮГИЙН ЯЛ ӨГДӨГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

zochin 2020-07-18 122.201.22.105

tarvagatai holboogdson humuusiig hatuu torgodog, shorond hiideg boloh heregtei. (Koronna gej ydaj baihad, tarvaga marvaga gej, ulsyn menge herengiig tsalgarduulj bna shuu dee.) Tegeed olon niitiin suljeegeer zarlah heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж