Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 цэргээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 25 цэргээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Friday, July 17, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2020.07.18/  мэдээллээ хийж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  2843  иргэн ажиглалтад байна. Тусгаарлалтын байранд шинээр хоёр хүн орж, 61 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт   120 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс  хүмүүс олноороо бөөгнөрч, амны хаалт зүүхгүй байна гэж  гомдол, анхааруулга өгч байгаа аж.  Мөн   Казахстан, Чех улсаас   манай улсын хоёр иргэн холбогдож  “covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

Нийт 555 хүнд шинэ коронавирусийн шинжилгээ хийхэд 530-д илрээгүй, харин 25 хүний сорьцод илэрсэн. Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний 25 дайчдаас Сovid-19 илэрлээ. Одоогоор Афганистанаас ирсэн 113 дайчдаас 53-т Сovid-19 илрээд байна. Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан 530 хүнийг задалбал,

  • Энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 182 иргэн
  • Сайн дурын буюу эх орондоо буцаж буй БНХАУ-ын 240 иргэн
  • Алтанбулаг боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 23 жолооч
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2
  • Идэвхтэй тандалтын зорилгоор санамсаргүй түүврийн 9 сорьц
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүнээс тус тус коронавируст халдвар илрээгүй байна.

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 287 тохиолдлоос 211 хүн эдгэрчээ. Одоогоор 76 хүн эмчлүүлж байгаагаас 69  нь хөнгөн 7 нь хүндэвтэр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв нийт 140 хүн эмчилгээ тандалт хяналтын дор байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж